• Share on Google+

9 сард хичээлдээ явж эхэлсэн үе байсан юм. Цоомоо маань ТВ9-д ид ажлын амтыг мэдэрчихсэн цаанаа л нэг яриа хөөрөө нь өөр болчихсон үе. Нэг юм гуйх гээд л тавтай уулзах гэхээр би завгүй гээд л алга болчихдог байв. Сүүлдээ уур ч хүрэх шиг энэ муу одоо ажил хийдгээрээ онгироод байгаа юм уу ч гэж бодох шиг.Үнэхээр завгүй гэдгийг нь сүүлд нь надад ойлгуулж билээ. Намайг ажилд орчихоод завгүй гэж гүйж байхад ёстой над шиг ингэж гомдолоогүй дээ. Зиа сэдвийн маань зорилго нь энэ найз маань сургуулиа төгсөж байгаа явдал юм.

Өвөл надтай уулзахад зохиол арксторк /Storyboard – уран бүтээлийг хийхэд гаргадаг төлөвлөгөөний зурагт хуудас/ энэ тар нь бүгд бэлэн болчихсон.Ид ажилдаа оволзож байсан юм.Өвлийн амралтаар гэртээ хариж ирээд туслаарай гэж байсан ч би бас нэг шалтаг шалтгаан гараад амжисангүй. Багийн хувьд 1-р курсээсээ хамт нөхөрлөсөн хэдэн найзуутайгаа нийлэн Revolution хэмээн баг болсон байв.

Зохиол

Зохиолын талаар товчхон. Хэдэн залуус пирамида дотор явж байгаад хэдэн туулайтай дайрладан бүжгийн хэмнэлээр өрсөлдөх болно.Зохиолыг нь Найданжид бичсэн юм. Энгийн хэрнээ ангиасаа хамгийн зохиомжтой зохиол болгож чадсан санагдсан.
Зураг авалтын талаар
Зураг авалтын тал дээр найз минь их л сэтгэл гаргасан даа. Сургуульдаа л байхгүй цэнхэр хана /Зураг авалтын тусгай тайз гэж ойлгож болно./ авчиран тэрүүхэндээ мундаг зураг авалт хийсэн юм.Тэрхүү хана нь чамгүй үнэтэй шүү. Зураг авалт дээр хэн ажилласныг нь сайн мэдэхгүй юм.Тухай ханан дээрээ цоололтой зураг авалт хийсэн нь харагдаж байсан мөн. Sunjin Grand зочид буудалд хэсэгхэн газар зураг авалт хийсэнээр эдний зохиолын зураг авалт дуусаж байгаан.

Компьютер график

Яагаад ийм зүйл хийх болсон шалтгаан нь гэхээр. Өмнөх төгсөлтүүд дандаа л тийм нэг уйтгартай нэг л хэвийн зүйл байсан гэж яридаг.Энэ удаад хөгжилтэй бүжигтэй дуу хууртай тийм л зүйлийг хийхийг зорисон гэж Цоомоо маань ярьж билээ. Тиймдээ ч өмнөх төгсөлтийн ажлаас шинэлэг байж чадсан зүйл нь гэхээр компьютер графикийн бодит орчинтой хослуулан хийх явдал юм.

3D modeling and Animation

Зиа энэхүү нэр хүндтэй хамгийн хэцүү ажлыг Цоомоо маань гардаг гүйцэтгэв.Сургуульдаа маяа хэмээх аймшигтай програмаар бусдаасаа арай л илүү сурсан тэр маань энэ удаад чадвараар харуулах хэрэг гарав. Нэг очиход л араг ясаа зангидаж /riggin/ байна. Энд ч нэг алдаа тэнд ч нэг алдаа гээд л бөөн бухимдалтай хүн сууж байв.Моделийн хувьд тэндий өрөөгөөр анх очиход энэ туулайнуудаа баримлаар хийчихсэн тэрүүхэндээ дизайнлаг харагдаж байсан юм хэхэ.Хамгийн хүнд хэцүү зүйл нь будалт /animation –ний хөдлөлийн өнцгийн цэгүүд ихэнхдээ биеийн нуглаа арьсны хөдөлгөөнийг жигд тааруулан хийдэг ойлголт/гэж тэрээр хэлж билээ.
Visual effect and video editing
Энэхүү ажил дээр ихээхэн суусан гэдэг нь харагдсан тэр хэд хэдэн анивчидаг гэрлүүд хөөрхөн санагдсан шүү. Ерөнхийдөө Найдаа Очироо 2 ажилласан. Яаг сэтгэлд хүрсэн хослуулалт болоогүй санагдсан даа. Мэдээж муу камер муу компьютер гээд л бүх зүйлийн нөлөөлөл болчихсон л санагдсан. Энэ бүхэнд баахан өнгө давхарлаж заримыг нь камерийн хөдөлгөөнөөр хийсэн гэж ярьж билээ. After effect, Edius Photoshop гэх мэт
програмуудыг ашиглан бүтээсэн.

Чаддаггүй ч бай идэвхтэй хүүхдүүд нь л дээр шүү. Чамд ядаж хоол хийгээд аваад ирнэ.

Эл яриаг дипломоо бичиж дуусан дуусталаа надад ярьсаар л байсан.Бүх зүйлд ганцаардаж байсан нь ямар их ажиглагдаж байсныг энд хэлэх зүйтэй болов уу. Багийн ахлагч болохоороо ч тэрүү бүгдийг л өөрөө амжуулах гүйн явсан нь саяхан. Дипломын ажил хийж байгаа өрөөгөөр оронгуут сайны хажуугаар саар гэгчээр дота тоглож буй хэсэг хүмүүс ч хүртэл ажиглагдаж байсан.Ер нь дипломын ажлыг тулгаж байгаад сүүлийн 7 хоногт хийдэг гэдэг яриа бас үнэний хувьтай мэт хэхэ. Гэвч эдний төгсөлтийнхөн харьцангуй тайван хийгээд өгчихсөн санагдсан. Нүд нь улайчихсан Роботын модел зурж байсан Золоо гэх охиныг санаж байна ккк.Гоё хийхдээ биш үүнээс юм сурах нь чухал гэх Оокоо гэх охиныг санаж байна. Энд бас Болдоо багшийгаа бичихээ мартчихаж оюутануудтайгаа үргэлж хонон өнжин хамтдаа юмыг нь хийлцэн ёстой л нэг хүнд байх хамаг сайхан сэтгэлийг зориулж байсан юм. Миний хувьд найздаа идэвхтэй туслаж чадаагүй ээ би ёстой өөдгүй амьтан гээд л марзагнасаар л байтал таарах шив хэхэ. Эхлэл бас төгсгөлийн CAST дээр хэсэгхэн л ажиллаж өгөв. Мөн Presentation –ийг бэлдэж өгөв. За нэг иймэрхүү л байх шив.

HTML хуудсыг нь би хийсэн юм аа. Яаж яваад зарим юмыг нь эвдэчихсэнээ ойлгохгүй юм ямартаа ч багахан ч гэсэн мэдээлэл авна гэдэгт найдаж байна. Баярлалаа


Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй Энд дар

  • Reply
    Author
    Гүнчин-Ишийн Шаравсамбуу

    туулайнууд болон эффектүүд гоё болжээ 🙂 цаашаа өшөө олон сайхан зүйлс хийнэ гэдэгт итгэж байна амжилт!

  • Reply
    Author
    Anonymous

    Мундаг шүү! хэхэ
    Цомодоо баяр хүргэе ээ гого болж!