• Share on Google+

Үзэсгэлэн яармаг дээр Үржнээ эгч Мөөгий эгч нарт туслаж өдөржингөө л МТҮПарк дээр зураг даран яарч сандралдсан хүмүүс л өдрийг өнгөрөөлөө.Орой нь бүх хүмүүсийг гаргачиад заал лацадчихаад ажил дээрээ очин Англи хэлнийхээ сургалтанд суув.Ядарчихсан амьтан хичээлдээ нэг л сайн анхаарал хандаж өгөхгүй тийм л өдөр байв.Булгаа багш дүрмийн хичээл ордог өдөр.Аавдаа цэргийн баярын мэнд хүргэж амжаагүй би урьд шөнө л мэссэж бичсэн юм.Хичээл завсарлах үеэр аав надад гэнэтийн бөгөөд аймаар мэдээ дуулгав.

 

Хар багадаа л эрхлүүлж тоглож өссөн хайрт нохой минь үхчихсэн гэх юм.Ёстой хоолой зангираад л арай хийж баяртай гэж хэлээд утсаа салгав.Хичээл орж байсан болохоор дуугуйхан л бодол болон хичээлээ хийнэ.Яагаад ч юм нулмис нүдний урдуур урсаад л өнгөрөх юм.Уншигч та магдаггүй гайхах биз өдий том болчихоод ингэх нь хатуужил муутай л хүний л хийх зүйл мэт.
Бяцхан дурсамжаасаа нь хуваалцая
Манайх аймгаасаа баруун тийш нилээд зайдуу оршдог юм.Тэр үед би хичээл таслалт их энэ тар гээд сургуулиасаа хөөгдөхөөс наагуур юм болж 4-р сургууль гэдэг манайхаас 15 минут зайд орших сургууль руу шилжин суралцаж байв.7-р ангидаа унадаг дугуй босгож унаад л ёстой л хашааны банхарууд гэгдэх шороо болтолоо гадуур тэнэж тоглож өссөн үе минь.
– Эл үед РС-нээс нилээд хөндийрөөд байсан юм.Дугуй унаж аймгийн төвөөрөө галзуу мэт давхиж ёстой л нэг мангар бацаанууд гэдэг л хүүхэд нас минь хэхэ.Ганбаа гэдэг туранхай шөрмөслөг бандитай үерхэж нөхөрлөж байсан үе минь нэг гайтай дурсамжаас болж бид 2 тийш болоод 5 жил болж байна.Тухайн үед нохойгоо Ганбаагын танил айлаас гуйн барин хулгайлахаас наагуур юм болж авч билээ.
– Хав нохой гэдэг чинь гөлөг үедээ тарвагнаас жижигхэн ,гэдэс нь  газар хүрчихээр тийм нохой жижигхэн эгдүүтэй амьтан байж билээ.Ямар үлдэрийг нь мэдэхгүй юм ямартаач энгийн хав нохойг бодвол биеийн бүтэц гажигтай ирж байсын.Том болоод арай л дээр болсон гэхүүдээ.Гэртээ Ганбаагын энгэрт цамцанд дотуур нь хийхэд хошуу нь үл ялиг гараад таарч билээ. Учир нь тэр үед бид 2-ын дугайнд ачаа гэж юм байдаггүй байсан юм хэхэ. Гэрт авчирахад айж ганцаардсан өлссөн нүд бүлтэгнэж, амьтаны зулзага гэгдэх хөөрхөн дүр зураг санаанаас одоо хүртэл гарахгүй юм.
– Тэр өдрөөс хойш нохойгоо өдөр болгон хайрлаж энхрийлж усанд оруулж өвөртөө оруулж унтаад  хөөрхөн эгдүүтэй болгон нь гэрийн ярианы сэдэв болж билээ.Хэдий ээж аав загнаж байсан ч зөрсөөр байгаад гэртээ тэжээж сүүлдээ өөрөө ч чөлөөтэй орж гардаг ёстой л хүн шиг гэж ээжийн ярих бодит зүйл болсон байлаа.Тухайн үедээ Дижитал гэдэг хамтлагт дуртай байсан болохоор тэдний хамгийн бага гишүүн болох Bobbi-D -ээр нохойгоо нэрэлчихсэн юм.Гэр бүлийн гишүүн болсон түүх нь ийм л юм.
Энэ чинь байгалийн л бүтээгдэхүүнээрээ л байгаа шүү дээ.
Энэхүү сэдвийг бичиж байхдаа их зүйлийг ойлгож анзаарах шиг боллоо.Хэдий нохой үхчихлээ гэж тэнэг юм шиг харамсаж бичиж байгаа ч хүн бүхэн байгаль дэлхийгээсээ холдсоор байгаа мэт.Яаг уг чанартаа байгаль дэлхий ус агаар байхгүй л бол бид яах ч араггүй гэж гэдэг нь тодорхой зүйл.Амьтан тэжээж өссөн хүүхэд зүрх сэтгэлтэй болчихдог гэдгийг харуулсан кино хүртэл байдаг шүү дээ.Шалбааганд онгоц хөвүүлээд түүнийгээ далай гээд төсөөлчихсөн хүүхдийг харахад заваан гэж төрөх ч одоо бодох ч тэр шалбааг байгаль тэр хүү ч бас байгалийн бүтээгдэхүүн мэт.Хэрвээ та хүүхэд тань юм уу дүү чинь магдаггүй чи өөрөө ч гэсэн амьтан заавал тэжээгээрэй.Амьд зүйл гэдэг бол яалт ч үгүй орон зай байдаг юм.
Хүүхэд настай минь хамт байж манай гэр бүлийн баяр баясал болсонд баярлалаа.
Өссөж том болох л үед нь элдвийн юм нохойн дээрээ туршиж тамлаж зовоож байсан маань саяхан мэт.Баттерианы цэнэг үзэх гэж хэлэнд хүргэж уурлуулаад л ,Хазаар өвсөнд чулуудаад л ,Байшингын дээвэр дээр гаргачиад өдөржин гаслуулж ,Дискний саваар хошууг нь хавчиад л Өөрөөс нь хэд 10 дахин өндөр Хэрлэн голын үеэртэй голд шидээд л, миний зовоосон юм гэж тоймгүй их юм.Тэр болгонд л хөөрхий минь хашрихгүй над дээр эрхлээд ирдэгсэн.
– Хэдий шантарахаар зовоож ,тамлаж байхад зүрхэн нь үхдэггүй хав нохойны зан мэт.Хав л нохой юм хойно шазруун зан, хэзээ ч бууж өгөхгүй гэсэн байдал үхэн үхтэл нь ажиглагдсан билээ.Бие нь жижиг ч бэлчээр нь том хашаанд байх мангар мангар нохойнуудаас илүүг сэтгэдэг тийм л өөлкөн амьтан байсын.Аав харин өмнөх нохойнууд шиг гадаа ил тавиагүй гэсэн.Толгойг нь хадгаар ороогоод сүүлийг нь толгойд нь дэрлүүлээд гэрээс хойш холгүйхэн газар ухан оршуулсан гэсэн.
– Би бас битүүхэндээ нүдийг нь тэнэг хар хэрээ ухчихвий.Хэдэн золбин мангар нохойнууд биенээс нь тасдаад идэж байх вий гэж бодож байсан юм. Уг нь ил оршуулах нь байгаль дэлхийдээ амрхан уусаж алга болдог ч энэ удаа хөрсөнд нь гүн шингүүлэх гэсэн аавын санаа зөв санагдлаа.
– Хөгшчүүлийн яриагаар сайн нохойны ёсоор үхсэн гэх юм.Учир нь хагас бүтэн сайнд үхэх нь гэртээ тогтдог амгалан бус нойрсодог гэсэн.Гэрийн босгоны дээр толгой гадагш харуулж үхэх нь гарлагийн үүдийг хаадаг гэх юм.
– Хүүхэд насны минь томоогүйхэн үед минь хамтдаа өссөж гэр бүлд минь хайр халамжийн оройн зай эзэлж байсан чамайгаа битүүхэн уйлан бичиж сууна.Гэр бүлтэй минь хамт байж аз жаргал бэлэглэж байсанд баярлалаа. Эрэлхэг ноходын ёсоор чи үүргээ сайн гүйцэтгэсэн энх амгалангийнхаа оронд тайван нойрсдоо.
From Энэ зураг 9-р ангид байх үеийн зураг маань нохой маань ирээд 2 жил болчихсон ид залуу үе нь.

From :Дэлгэц нь дээрээ тавчихсан байгаа.

 


  • Reply
    Author
    Frank

    Сэтгэл нээх сонин болчихлоо. Би ч бас нохойгоо санаж байна. Зүрх сэтгэлд минь одоо хүртэл байсаар байна._ Одоогоос 11 жилийн тэртээ тэр минь бас эх дэлхийгээс явсан билээ.
    Гүн эмгэнэл илэрхийлье.

  • Reply
    Author
    Anonymous

    би ч бас муу гөөжийнүүдээ их л тамалсандаа хөөрхий амьтад

  • Reply
    Author
    David

    Уншаад дууссаныхаа дараа гэртээ байгаа нохойгоо бас ингээд явчихна гэж бодохоор харамсалтай л байна. Гэрт маань дүүдээ төрсөн өдрөөр нь авч өгч байсан Спанел байдаг.

    Гэхдээ энэ хорвоогийн жам хойно. ийм зүйл тохиолдохоос гарцгүй. Хувь тавиланг тойрч биш дайрч гарах хойно яалтай ч билээ…

  • Reply
    Author
    Anonymous

    Их харамсалтай байна 🙁

  • Reply
    Author
    Anonymous

    huurhun nohoi bn bi bas say hachi kinoog uzeed baahan uilsan

  • Reply
    Author
    Anima

    Яг тийм мэдрэмж олон ч төрж байсан даа. одоо загас л үлдлээ. Гэхдээ загас ч гэсэн үхэхээр уйлах нь холгүй болдог болсон байна лээ. Гоё бичлэг байна.

  • Reply
    Author
    Anonymous

    Би гурван ч удаа хайртай нохойгоо алдаж байсан юу мэдэрч байгааг чинь сайн ойлгож байна..

    Rest.In.Peace Bobbi-D

  • Reply
    Author
    Anonymous

    hachi gedeg kino chin nas barsan eznee 10 jil huleegeed uhdeg hohoi ystoi uruwdmuur uilahgui ch baih argaggui admind amjilt tnx

  • Reply
    Author
    rtt

    snuu uneheer haramsaltai bna shan bichsen bna bi nohoidoo uneheer hairtai daanch odoo hamt bj chadhgui l bna hairtai nohoigoo uneher ih sanaj bna bi ehnees ni awhuulaal anhaaral tawin unshlaa bur nulimas dusluulan unshsan gd boddoo 🙁

  • Reply
    Author
    Anonymous

    Сэтгэлийг чинь ойлгож байна .
    Гүн эмгэнэл илэрхийлье .

    Нoхой Муур Тэжээгч
    dvp 🙁

  • Reply
    Author
    Class fellow

    Би бас харамсаж байна. Танай гадаа очиход гараад ирдэг. Их хөөрхөн нохой байсан шүү. Би буруу санаагүй бол хонхны баярын өдөр зуслангийн тийшээ явчаад танай хойгуур өнгөрөхөд дагаад явж байсан шиг санахын…. Би олон удаа харж байгаагүй ч гэсэн надад хичээл дээр ирээд ярьдаг байсан болохоор надад үнэхээр дотно санагддаг. Би ч бас үнэхээр хайртай нохойтой бас санаад бүр зүүдэлдэг байж билээ. Гэхдээ тэд аз жаргалтай давхиж яваа гэдэгт би итгэж байна.

    • Reply
      Author
      Mandakh.P

      Хэхэ Чи минь л сайн санахын юм даа… Одоо хүртэл нохой эрхлүүлээд зогсож байгаа жаалхүү харахаар сэтгэл эмтрэх шиг болдын байна л ээ. Дайралдсан нохойгоо эрхлүүлчих гээд сүйд майд… :((

      • Reply
        Author
        xacaa

        Neg tiimerhuu yum boloh geed bdag shu

  • Reply
    Author
    4mE.SQueeZe

    mandakh neg messengerte orood irvel goy l bn.
    ih l haramsaltai yum 🙁