• Share on Google+

Нэгэн хэрэглэгчийнхээ хүсэлтээр блог бичих талаар өөрийнхөө бодлоор бяцхан зөвөлгөө өгье.Мэдээж би гэдэг хүн анх блог хэрхэн нээж байсан мөн над шиг хүндрэл учирсан хүмүүс зөндөө байгааг үндэслэн өөрийнхөө жишээн дээр тайлбарлаад явья.Зиа хамгийн түрүүн блог бичихэд өөрийн гэсэн интэрнет байрлах талбар хэрэгтэй. Тэрхүү талбараараа хүмүүст хүргэх явдал юм. Тиймээс 2 сонголт байна.

1.Та өөрөө хосттой /Интернэт байрлах талбар/ бол тэндээ хөнгөхөн блогийн систем суулгаж болох юм. Одоогоор моадонд ороод байгаа агуулгийг удирдах системээр Drupal ,Wordpress., Joomla ,түгээмэл ашиглаж байна. Мөн хостгүй тохиолдолд 000webhost.com www.byeathost.com гэх мэт үнэгүй хостийн үйлчилгээг сонгож болох юм. Мэдээж энэхүү арга нь жаахан мэргэжлийн талруугаа болох учир анхлан суралцагч нарт нилээд хүндрэлтэй ойлголт юм.
2.Үнэгүй блог систем гэдэг маань та тухайн сайтны харьяа  болон тусдаа үйл ажиллагаа болон явагддаг. Тухайн сайтын хост дээр таны блог байрлах ба  ямар нэг веб бүтээх систем суулгах шаардлагаггүй. Тэдний санал болгосон систем дээр блог хөтлөнө.
Үнэгүй веблог системийн талаар
Анх блог хөтлөх гээд http://blog.banjig.net/ блогоо байрлуулав. Монголдоо анхдагч бас хамгийн том блог систем. Монгол хэл дээр учир хөтлөхөд их боломжийн загвар дизайн хийх тал дээр жаахан дутагдалтай санагдаад банжигаас татгалзав. За мөн сэрвэрийн ачаалал ихтэй ч юм уу хааяа даа блогоо хэд хоног харахгүй тохиолдол гарна. Энэ ч яахав удахгүй ийм асуудал гарахгүй гэж найдаж байна. Өөр Монгол блог системээсээ туршиж үзсэнгүй. Хүмүүсийн яриагаар бол http://blog.gogo.mn/ тун дажгүй гэх юм. Хүсвэл туршаад үзээрэй. Монгол блогуудын дийлэнх чанар нь жаахан найдвар муутай санагдаад байгаа. Өчнөөн олон мэдээлэл хийгээд л хадгалаад яваад байсан чинь нэг л өдөр таг болох асуудалтай. Бүртгүүлэх үед  лицензны мэдээлэл гарна. Үүнд ямар нэг зүйл болвол манай сайт хариуцлага хүлээлэхгүй гэсэн байдалтай байна.  Энд дарж уншаарай. Үүнийг ч уншдаг хүмүүс хэр байдгын нь мэдэхгүй. Ямартаач дараа нь блог нь асуудал үүсэх тэр үед хэрэглэгч өөрийн буруугүй мэт авирлах нь их. За муу ёрлох ч яахав. Бусдаар бол манай блог систем гадаадынхаас нээх дутаад байх юм байхгүй. Харин хэр найдвартай газар вэ гэдгийг л эртнээс тооцоолох хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол системийг ашиглаарай.
Блог системүүдийг дурдая та сонирхож үзээд сонголтоо хийгээрэй.
За өөр юу ч билээ дээ мартчилаа. Энэ бол Монголдоо хамгийн түгээмэл хэрэглэдэг блог системүүд өөр зөндөө байгаа. Зиа та бүхэн эндээс сонгоод бүртгэлээ үүсгээд блогоо бичиж эхлэнэ.
Одоо гадаадын блог системийн тухайд.
Миний энэ хэрэглэж байгаа блог систем бол дэлхийн алдарт Google компаний эзэмшил www.blogger.com юм. Банжигт гомдоод шууд энд нүүж ирсэн шүү. Эхэндээ ойлгохгүй нилээд мангартаж байж ингээд л болоо гэж үү гэдгийг сүүлд нь ухаарсан юм даа хэхэ.
Яагаад хүмүүс блоггер.ком ийг сонгодог вэ?.
1.Би компьютер график дизайны чиглэлээр сурдаг. Тиймээс аюулгүй байдал шуурхай найдвартай энэ тараа сайтдаа баталгаа өгч чадахгүй. Иймд та блогын аюулгүй байдалд үнэхээр сэтгэл хангалуун байж чадна. Нэвтрэх эрхийнхээ нууц үгийг алдчихгүй л байвал хэхэ. Одоо ч гэсэн надаа өч дөчнөөн хост байдаг ч  тэрэндээ ямар нэгэн блогийн систем хийгээд тусдаа бие даахаас айдаг шүү. Нэг л сайхан дураараа блогоо бичиж байсан чинь дургүйцлээ илэрхийлсэн хэн нэгэн миний блогыг хакедвал яах уу. Сэтгэл санаагаар унахын нэмэр болно биз. Тиймээс аюулгүй байдалд санаа зовох асуудалгүй. Ном ёсоороо юмаа бичээд л явахад хэн ч чамайг хорьж чадахгүй. Мэдээж насанд хүрэгсдийн бас бус сэдвүүдийг хөндвөл блоггер хаах нь ойлгомжтой зүйл.
2.Хамрах хүрээ бол асар их шүү. Өөрөөр хэлбэл та бид бүхний хэрэглэдэг hi5.com facebook.com myspace зэрэг сайтууд шиг олон нийтийн сүлжээний зарчимаар ажиллана. Би Yahoo ID аараа бүртгүүлүүлсэн байхад надад дагалдаад зурагаа үзүүлэх http://www.flickr.com/www.youtube.comwww.gmail.comwww.picasaweb.google.com гээд л та бүхний мэдэх хамгийн өргөн үйлчилгээнүүдтэй холбогдоно. Мөн блогоороо найзуудын хүрээ үүсгэж  хоорондоо мэдээлэл солилцох  маш өргөн үйлчилгээнд хамрагдана. Өөрөөр хэлбэл та дэлхийн интернэтийн гэр бүлд нэгдэж байгаа нь тэрдээ хэхэ.
3.Блогсистем нь тун энгийн та бага зэрэг л англи хэлний мэдлэгтэй байхад л болно.  Гоёмсог дизайныг хүснээрээ өөрчилөх боломжтой. Дизайн хийхэд таньд HMTL CSS веб програмчиллын хэлний мэдлэг шаардлагтай. Эхэндээ эдгээр хэлний мэдлэггүй юм чинь гээд орхиж болохгүй. Байгаа загваруудыг нь ашиглаад л бичээд эхэлчих. Би гэдэг хүн hi5.com skin гэдэг зүйлийн зураг хөргийг сольж байх хугацаандаа энэхүү хэлний багаггүй мэдлэгтэй болсон шүү.
4.Би хувиасаа таньд блоггер.комыг хэрэглэхийг зөвлөж байна. Энэ бол өч дөчнөөн жилийн вебмастеруудын хөгжүүлсэн супер бүтээгдэхүүн юм. Блоггерын талаар таньд интэрнээс бүхэл бүтэн ном видео хичээл гэх мэт зүйл хангалттай олдно.За мөн хүмүүсийн байнга асуудаг блогын дизайн агуулсан үнэ төлбөргүй сайт зөндөө юм шүү.
эндгээр сайтаас та блоггерийн загваруудаа үнэгүй татаарай. Энэ 3 сайтанд              хангалттай хэрэгцээ хангахаар загварууд байгаа.
Энэхүү блогийн системийг  нээх их хэрэглэж байгаагүй ч үнэхээр сүүлийн үеийн дэвшилтэнд технологиор бүтээгдсэн гэдгийг л хэлж чадах байна. Мөн хосттой бол та тэдний бүтээгдэхүүнийг  үнэгүйгээр хөгжүүлж болох нээлтэй эхтэй систем байдаг. Эндээс татаж аваарай www.wordpress.org Зүгээр блог нээхийг хүсвэл wordpress.com  орж бүртгүүлээд өөрийн бичих булангаа аваарай.
Сүүлийн үед энэхүү блог системийг сонирхоод байгаа илүү дутуу юмгүй. Мөн олон нийтийн сүлжээ шиг найзууудын хүрээ дуу,зураг,видео бусадттай хуваалцан хажуугаар нь өөрийн үзэл бодлоо бичих сайхан боломжтой. Та үнэхээр блогийн анхан шатны мэдлэггүй бол энд хаяг нээж блогоо хөтлөхийг санал болгож байна.
Зиа энэ нэг балай микроблог гарч ирсэнээс хойш миний бие блог бичихээс үнэхээр залхуурдаг бололтой. Хэрвээ та блогоо өдрийн тэмдэглэл маягаар хөтлөхийг хүсвэл энэхүү сайт нь илүү дээр шүү. Нэг орой үйл тамаа үзэж байсанаас дор бүр нь эндээ бичээд л нийтлээд яваад байна. Мөн л зураг дуу видео найзуудын хүрээ үүсгэх боломжтой. Хамгийн гол нь микоблог гэж яриад байгаа учир нь та 140 үсгэнд тааруулан бодлоо бусдад хуваалцах юм. Мэдээллийг асар хурдацтай мөн товчихноор хүлээж авах хэрэгсэл болно шүү. Та блог нээчихсэн ч бай давхар энэхүү блогийг нээхийг санал болгож байна.
Домайн нэр.
Зиа блогууд нэг иймэрхүү зөндөө юм байгөө яривал тиймээс хэдэн гол юмнуудаа бичлээ. Одоо блогоо нээчихлээ домайн нэр хэрэгтэй шүү дээ. Таны блогыг хүмүүс өөрийн оноосон нэрээр чинь л үзэх болно.
Блоггер дээр домайнтай гэж бодьё. Энэ үед та ёстой тооны цуглуулга гэдэг шиг л нэртэй болж хувирна даа.
www.mandaakh.blogger.com зиа миний блоггерын хаяг энэ хэхэ ямар урт бөгөөд цээжлэшгүй нэр вэ.
www.mandakh.wordpress.comwww.mandakh.tubmlr.comwww.mandakh.bblog.mn ёстой төвөгтэй харагдаж байгаа биз. Уг нь та боломжтой бол үнэгүй блог системд бүртгүүлчихээд домайн нэр худалдаж авчивал бүүр ч сайхан шүү. Учир нь эдгээр блогын систем маань гадны домайн нэр дэмждэг нь сайшаалтай хэрэг. Ийм дараатай хүн цээжлэхээргүй нэр гэж бодон www.mandakh.net гэсэн хаягыг 11$ оор худалдан авсан юм. Хэрвээ домайны нэрний үнэ ханш мэдэхийг хүсвэл Монголын компаниудаас www.datacom.mn руу ороод хараарай. За дэлхийд алдартай http://www.godaday.com/компани эндхийн хостинг үйлчилгээ болон домайн нэр нь хямдхан хэрнээ найдвартай. Би энэ сайтаар үйлчилүүлж байна.Нэгэнтээ л блог нээж  байгаа юм  чинь үүндээ сэтгэл зүрхээ зориулаарай л гэж зөвлөе. Яадгын жилдээ л 20,000 төгрөг л гаргана биз. Энэ бол оюуны хувьд өөртэй томоохон хөрөнгө оруулалт шүү. Мөн домайн нэр бол чиний үл хөдлөх хөрөнгө магдаггүй баялаг ч болох боломжтой.
Өөр нэгэн арга үнэгүй домайн нэр.
Энд маань www.dot.tk http://www.co.cc/ http://www.mediadots.com Эдгээр сайтуудад бүртгүүлж домайн авах боломжтой. Миний домайн маань Мандах.нэт гэсэх хаягтай ч бас www.mandakh.tkгэсэн давхар домайнтай та орж үзээрэй. Уг нь www.domain.sr.mnгээд их дажгүй үйлчилгээ санагдаж байсан ч сүүлдээ ажиллахаа байсан. Юу ч гэсэн мэдээд авахад илүүдэхгүй. Зиа тэгээд домайн нэр маань амар болчихвол та хүнд блогоо хэлсэн ч амар байх юм.
харицуулалт хийж үзээрэй хэхэ.
Би микорфондоо зай /battery/ авч хийхээ мартчижаад хичээл бэлдэж чадсангүй.Ямартаач хэн бүхэнд ойлгогдохоор хичээлүүдийг youtube -ээс оруулж байна.
Блог хэрхэн нээх вэ?

Хэрхэн блогтоо мэдээлэл оруулах вэ?
Layout буюу блогийн бүтэцийг хэрхэн хийх вэ?
Блогтоо хэрхэн загвар хийх вэ? Үнэгүй боломжийн загваруудыг эндгээр хаягаас татаарай.

http://www.bloggerstyles.com/

 

 

  • Reply
    Author
    Baatarscc

    Шинээр блогтой танилцаж байгаа хүмүүст бол тун хэрэгтэй зүйл нийтэлжээ.

  • Reply
    Author
    Xacaa

    Хэрэгтэй, баярлалаа. Тэр тундаа анхлагчдад тун ч хэрэгтэй юм байна. Олон зүйлс мэдэж авлаа.

  • Reply
    Author
    Anima

    За хө нэг иймэрхүү юм л хүлээж байлаа. Баярлалаа. Нэг зав гаргаж байгаад бичсэний дагуу нэг нэгэнгүй туршиж үзнээ.

  • Reply
    Author
    Batmunkh

    http://tumblr.com бас микроблог гэж хэлэхэд болно. Би хувьдаа хэрэглэдэг амар байдаг юм.
    http://batmunkh.tumblr.com

  • Reply
    Author
    ахаасаа асуу

    сайхан хичээл байна

  • Reply
    Author
    Anonymous

    Bayarlalaa Mandahaa

  • Reply
    Author
    suvdan saran

    mongol hun bdiimuu'

  • Reply
    Author
    elit

    гоё блог байна илүү олон гоё мэдээлэл нэмээрээ амжилт хүсье!!!

  • Reply
    Author
    erkamn

    sn bna uu mandahaa yor ni bol ene niitlel anxan suraltsaj bga xumuust mash xergtei niitlel bna chinii bichsen zuiluudig ooro xiij turshij oroldoj bsaan teed ooro oroldo chamgui yum sursan chamtai xolboo barix xergtei bna https.erka@yahoo.com add xiich bolox uu esul id ga ogj bolx boluu hostin talarl yarixsin chi ene site aa wordpress deer xiisin bnasdhe te sorry yun deer xiisniigni xarmar sangdad mouse 2 xorsnig chine arglad xartsan shu hehe id add xiichej http://www.mn-tsuupai.co.cc http://www.viewmagic.blogspot.com http://www.e-cca.tk http://www.mongol3.do.am

  • Reply
    Author
    erkamn

    aan tiin banjig blogger 2 deer baga zergin medleg bxad zagvar uug ni dajqulde http://www.15school.blog.banjig.net orood uzeerei blogger deer http://www.viewmagic.blogspot.com