• Share on Google+

Бидний өдөр тутамд соёл гэж байдаг шүү дээ. Чухал ажил хэргийн хүнтэйгээ уулзахад ,хоол идэхэд ,бүүр замын хөдөлгөөнд ч хүртэл соёл байдаг. Тиймээс өдөр тутамдаа хэрэглэдэг олон нийтийн сайтууд мөн мэссэнжерт хүртэл өөрийн гэсэн соёлтой болсон мэт. Мэдээж энэхүү соёл гээд байгаа зүйл маань тухайн хэрэглэгчийн маань зүгээс л гарч буй зүйл. Магдаггүй таныг ямар хүн бэ гэдгийг мэссэнжердэх үед л мэдэх боломжтой болсон мэт.

:Do u know Mongolia гээд CS-ын кино хийж байх үед mousefrag.net asuult.net/forum за мөн киноныхоо төгсгөлд yahoo ID аа хавсруулчив. Зиа тэгээд зар гарсанаас хойш муулж сайшаах гээд маш олон хүн над дээр add /бүртгэх/ хийгээд ороод ирэв.

Зиа эхний ажиглалт. Pist0l_cola.033@yahoo.com за иймэрхүү хаяг ороод ирнэ. /Энэ гэхдээ миний төстэй болгож хийсэн ID шүү./
Монгол үгүй нь мэдэгдэхгүй баахан үсэг агуулсан нэр урдаас бичиж гарна даа.
Дараагийн ажиглалт. Ямар ч утаггүй том үсгийн фондоор алаглуулаад бичиж гарна. Нүд муутай над шиг хүн заримыг нь ойлгохгүй тохиолдол гарна.
За нэг иймэрхүү байдалтай танилцана. Зарим нь 10 жилийн учраа мэдэхгүй л дэрвэж дэгдэж байгаа өсвөр үеийнхэн. Тэгээд л намайг гээд ороод ирсэн хүмүүсийг ignore /бүртгэлийг цуцлах/ хийгээд байлтай нь биш листэндээ оруулаад л бүртгээд авна. Төд удалгүй СПАМ /захиаг бөөн бөөнөөр явуулах/ явуулж гарна даа. за нэг иймэрхүү жишээ элбэг байдаг даа.
Ингээд та бүхэндээ бяцхан зөвлөгөө хүргье.
1.Мэссэнжерийн дээд хэсэгт байрлах статусыг зөв хэрэглэж сурцгаая.
Шар бөөрөнхий хэлбэртэй бол Available буюу идэвхтэй горим ихэнхдээ завтайгаа илэрхийлж байгаа юм. Та үнэхээр завтай ч юм уу хүнтэй сайхан ярилцмаар үедээ энэхүү горимд тааруулан хүснээрээ чатлах юм.
Голоороо зураастай улаан бол Busy буюу завгүй гэдгийг илэрхийлдэг. Яагаад үүнийг хэрэглэдэг вэ. Ихэнхдээ ажил хэргийн чанартай ч юм уу. Заавал онлайнд байх шаардлагтай үедээ л хэрэглэх юм. Мэдээж онлайнд хүмүүстэй харилцаж юмаа хийхгүй гэж үзвэл хаачихаж болно. За мөн Invesble to everyone горимд тааруулж болох юм. Миний жишээ нь дээр гэхээр. Статус байрлах текст дээрээ дуртай өгүүлбэрээ бичээд busy хэлбэрт тааруулан юм аа хийдэг. Бас нэг талаараа хүн хоол идэж ус уудаг шиг  интернэт ороход асаадаг нэгэн зуршил болсон мэт.
2.Үсгийн хэмжээ фонд тааруулах.
Yahoo messenger шууд суулгахад Arial 12px таарчихсан байдаг. Тухайн харилцагчидаа бичихдээ тэнд нь үсгийн фонд – ийг нь тааруулж бичиж болно. Мөн байнга бичдэгээр тааруулахыг хүсвэл. Мэссэнжер дээрээ ctrl+shift+P гэсэн товчнуудыг хавсарч дарна. Дээрээсээ 3 дахь Appearance ороод change to color and fond за энд оруулаад тааруулна. Таны фонд Tahoma 8 рх bold тааруулахад их боломжийн харагддаг. Өнгөний хувьд хэт тод биш бүдэг биш байхад болно.
3.Зовлонт BUZZ –ын дуу чимээ.
Энэ их зовлонтой ойлголт шүү. Чихэвчээ зүүчихсэн байхад гэнэт хангинаад ороод ирдэг.Мөн томоохон програмууд тоглоом тоглож байхад дундуур нь зөвшөөрөлгүй орж ирээд гацаах ч тохиолдол гарна. Хүн юм аа ч хийгээд хажуугаар нь чатлаад л ингэж байхад  бөг бөг гэх чимээ сүүлдээ тамыг тогоо шиг санагддах тохиолдол гарна. Зиа үүнийг хялбархан шийдэж болно.За ctrl+shift+p дараад дээрээс 2 дахь горим alert  % sound enable гэж ороод alert sound гэдэг сонголтыг аваад хаячихна. За доор байгаа чимээний сонголтоос A messenger  contact buzz me гэдгийг олоод shaking the window сонголтыг аваад хаячихна. Зиа тэгээд oh nice гэдэг чинь болно доо.
4.Spam гэж урилгаггүй зочин. Хэрхэн тэмцэх вэ.

Би гэдэг хүн спам явуулдаггүй бол бас бишээ. Хааяа блогийнхоо нийтлэлийг явуулах зорилгоор тараах тохиолдол гарна. Миний англилаар бол миний явуулсан юмыг маань унших ч завгүй гэсэн хүмүүсээ тусад нь нэг лист үүсгэн түүндээ оруулчихна. Найз нөхөд онлайн танилдаа бол явуулчихдаг. Мэдээж та спам ирээд байгаа бол Report to spam гэсэн сонголт байдаг.

–  Гэвч спам гэдэг шийдэгдэж  өгөхгүй хүнд асуудал мэт санагдаад байгаа. Хэрвээ нэг хүнээс байн байн ирээд байвал эелдэгээр спам явуулдаггүй листэнд оруулаад өгөөч хүсэлт гаргана. Бүүр болохгүй бол ZzZ forever гээд лист үүсгээд түүндээ оруулаад Permantaly offline болгоно. Үүнийг хийхдээ тухай алга болгох гэж байгаа хүн дээрээ mouse -2 дараад Stealth settings Тэгээд хамгийн доод талын сонголтоор тааруулна. Тухайн хүндээ та нуугдчихсан харагдана гэсэнүг. За бүүр ингээд болохгүй бол ignore хийнэ дээ. Саяхан бас энэ асуудлаас болж нэг сайн найз гэгдэх охинтой муудалцчих юм дахин харицахааргүй болтолоо шүү хэхэ.

–  Миний ойлголтоор хэн нэгэн спам явуулаад л Монгол хүн л юм бол цааш нь тараа мэтийн ийм үгэнд туйлшираад тараадаг мэт. Бид адилхан л нэт –д сууж байгаа болохоор мэдээллийг  хаанаас ч авах боломжтой. Иймэрхүү мухар ч гэх юм уу тийм зүйлд бүү туйлшраарай гэж хэлмээр байна.

5.Нэр төр ,Эх хэлээрэй бичицгээе.

Unicode стандарчилал бий болчихсон бид Монголоороо бичих бүрэн боломжтой. Англиар галиглаад л бичсээр л … Үндэсрхэг үзлээ барьсан ч тэр бид бусдаас ялгагдах хэлтэй гэдэг утгаараа заавал бичих ёстой зүйл шүү. За мөн компьютерт таньд MONKEY хэмээх програм суусан бол устгаад windows –ийнхөн өөрийнх нь драйварийг ашиглахыг зөвлөж байна. Start+settings+ control panel +regional and language за ингэж оруулан тааруулна.

– Хэрэв та анх мэйл хаяг нээх гэж байгаа бол өөрийнхөө нэрийг овогтой ID авах хэрэгтэй мэт. Анх нэг ажилд орох гээд мэйл хаягаа өгдөө гэхээр нь spinmaster_300@yahoo.com гэдэг хаяг өгөхдөө хичнээн ичсэн гээч. Энэ жишээн дээр манай нэг найз ч ухааран өөрийнхөө албан ёсны нэрээр хаягаа шинэчлэсэн шүү.

За тэгээд өөрийнхөө үгээр бяцхан зөвөлгөө хүргэлээ. Эндээс хэрэгтэй гэснээ өөрсөндөө үлдээнэ биз. Сэтгэгдэл дээр энэ талаар бодлоо хуваалцаарай баярлалаа.

хэхэ мэссэнжерээ бусдад харуулж онгирч байгаа биш шүү. Анхлан хэрэглэгч нарт зориулав.

 

  • Reply
    Author
    Anonymous

    baliar shalig keke.. from tsoz

  • Reply
    Author
    Anonymous

    Мандах ахаа та бол шилдэг нь шүү 😀

  • Reply
    Author
    П.Мандах

    Баярлалаа ахын дүү блогтой маань хамт байгаарай 😉

  • Reply
    Author
    Dembee

    Dajgui niitlel bas sonirholtoi blog bna. amjilt husey andaa. from Dembee.

  • Reply
    Author
    Anonymous

    Hehe miniih deer 200-aad hun bhad chiniih odoo yu vee miniih hajyyd ni gyravnii neg ymuu haishaan 😛 joke

    Posted by : Your love friend T'ulga…!!!

  • Reply
    Author
    marcus_d12

    Pooh yamar ih online be??? Estoi uidadgum bndaa. Miniih tsuuhun online bdag bolhoor neg yaridag humuusteegee yarisaar bgad uitgartai gj yaana.

  • Reply
    Author
    mootsoo

    Би аль листэнд чинь байдаг юм болоо?
    Сард нэг удаа offline болоход screenshot хийсэн бололтой.

  • Reply
    Author
    П.Мандах

    @mootsoo Та мэдээж IT шүү дээ ккк

  • Reply
    Author
    Anonymous

    Эх хэлээрээ гэж бичдэг юм шүү!