• Share on Google+


Энэхүү нийтлэлийг “Компьютер Таймс” сэтгүүлийн 2005.04 сарын №02/002 дээрээс авав. Би компьютер таймс-ийг анх сонин болж гарч байхаас нь л №01 дугаараас эхлээд алгасалгүй захиалж ирсэн. Хэрэв та энэ сэтгүүлийг захиалж уншдаггүй бол уншихийг зөвлөж байна. Компьютерийн МТ-ийн талаархи Монголдоо №1 сэтгүүл байгаа юм.www.gamedev.net сайт дээр энэ нийтлэлийн Англи эх байсан гэсэн ч үүнийг орчуулах гэж бөөн ажил тэгээд ч Компьютер таймс сэтгүүл дээр маань байж байхад давхар орчуулах хэрэг юу байнаа гэж бодлоо. Компьютер Таймсын ах эгч нар дургүйцэхгүй байхаа гэдэгт итгэж байна. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл тул нэтэд тавьж байгааг минь ойлгоорой.

Эх сурвалж  Компьютер таймес
Sharavaa.blogspot.com/




Тоглоом хөгжүүлэгч болохыг зорьж байгаа хүний заавал туулах зам
Монголчууд өнөөдрийг хүртэл бэлэн гадаадын тоглоомыг л тоглож ирсэн. Ганц нэг Монголчуудын хийсэн тоглоомууд бий л дээ. Тэр нь даанч
шаардлага хангадаггүй. Ийм болохоор гадуур нэг их тарж чаддаггүй нь гашуун боловч үнэн билээ. Мэдээж монголд авъяастай чадалтай залуучууд
олон байгаа. Гэртээ компьютертай хүнийг олоход тийм ч хэцүү биш. Тэгвэл яагаад аятайхан тоглоом гарч ирэхгүй байнаа.
Юуны өмнө тоглоом гэхээрээ л заавал Counter strike, Starcraft, War craft гэх мэтээр бодох нь маш буруу юм. Өнөөдөр Yahoo Pool шиг олон тоглогчтой
мөнгийг жинхэнэ хийж байгаа тоглоом ховор л байна. Yahoo Pool-ийг эцсийн эцэст авъяастай мэргэжлийн тоглоом зохиодог 1-2 хүн байхад л биччих
боломжтой. Ийм програмчдыг Монголоос олох боломжтой гэж үзэж байна. Yahoo Pool бол Java ашиглан хамгийн гол нь системийн шаардлага маш бага
байхаар, тухайн тоглогчоос бараг ур чадвар шаардахгүйгээр, тэгээд онлайнаар тоглогчид хоорондоо тоглох боломжтойгоор програмчилж өгсөн нь түүний
амжилтын гол түлхүүр нь юм. Yahoo Pool-ээс та 3D графикийн нүсэр байдал, хүнд дуу хөгжим зэргийг олж харахгүй, сонсохгүй. Түүний гол мөн чанар нь
хүнийг хүнтэй холбож, цагийг зугаатай өнгөрөөх бололцоо олгож байгаад л оршиж байна.
Түүнчлэн Yahoo dynamite-ийг бид сэтгүүлийн өмнөх дугаарын CD-н дээр бичиж өгсөн билээ. Түүнд тоглогчид хэрхэн татагдаж байгааг уншигчидаас
түүнийг хэрхэн кракдахыг асуухаар утасдаж байгаагаар нь төвөггүй мэдэж болно. Yahoo dynamite бол Starcraft, Need for Speed мэтийг бодвол хамаагүй
энгийн хийцтэй боловч дутахгүй олон хэрэглэгчдийг өөртөө татаад байж дөнгөхөөр бүтээгдсэн юм. Ингээд бодохоор заавал асар том програмчдын баг
ажиллаж, нүсэр 3D графиктай л бол сайн тоглоом гэж дүгнэх боломжгүй болж байна.
Эндээс л та бидний зам нээгдэх ёстой гэж хэлэх гэсэн юм. Ингээд дэлхийн шилдэг тоглоом хөгжүүлэгчдийн нэг Geoff Howland-ийн зөвлөмжийг
танд сонирхуулъя.
Geoff Howland-ийн зураг зүүн талаасаа хоёрдахь нь үүргэвч үүрсэн байгаа
http://www.gamedev.net/community/memorial/seumas/group_1.jpg
Ер нь залуучуудтай уулзаж ярилцаж байхад тэд ихэнхидээ дараах зүйлийг ярьж миний уурыг хүргэдэг юм. Энэ нь “Би тоглоом хийх гэсэн юм. Яаж
хийх вэ?” эсвэл “Би Quake/Everquest/Starcraft шиг тоглоом хийхийг хүсэж байна” гэх мэтийн асуултууд байх нь олонтаа. Аливаа юманд өөрийн хэмжээ
хязгаар,боломж гэж байдаг. Юуны өмнө өөрийн чадах зүйлийг сайтар мэдэж авах нь ажлаа зөв эхлэхэд том алхам болно.
Гэхдээ залуучуудын сайхан юм бодож байгааг нь буруутгах аргагүй л дээ. Тэдний нэг амиар хийхийг хүсээд байгаа Starcraft эсвэл Quake мэтийн
тоглоомуудыг мэргэжлийн програмчид, мэргэжлийн дезайнерууд гэх мэтийн жинхэнэ мэргэжлийн нөхдөөс бүтсэн олон зуун хүнтэй баг саяас доошгүй
долларын зардал гаргаж байж сая нэг юм бүтээдэг гэдгийг ядаж гадарладаг байх хэрэгтэй. Түүнээс гадна залуучуудын ойлгохгүй байгаа ганц нэг
зүйл байгаа нь тэдгээр багт байгаа хүмүүс бүгд мэргэжлийн гэдгийг ойлгохгүй байгаа явдал юм.
Мэргэжлийн гэхээрээ байдал өөр болно. Энэ бол чи хүсэхээрээ хийгээд хүсэхгүй болохоороо хийхээ больчихдог зүйл биш юм. Чи нэгэнт мэргэжлийн
тоглоом хөгжүүлэгч гэсэн замыг сонгосон бол үүнийхээ төлөө үхэн хатан зүтгэх хэрэгтэй. Бүхий л зүйлийг гарын таван хуруу шигээ мэддэг болсон
цагт сая тэдний багт элсэн орж болно.
Quake-ийг бүтээсэн багт байгаа хүмүүс бүгдээрээ асар их туршлагатай гэдэг нь шууд ойлгомжтой байна. Тэд нэг л өдөр тоглоом хийнэ гэж шийдээгүй нь бүүр ч тодорхой байна. Асар хүнд замыг туулж байж сая Quake-ийг бүтээх хэмжээний мэдлэг, туршлага хуримтлуулсан байж таараа. Харин тэдний нууц гэвэл маш хялбархан. Жижгээс нь эхлэн явах нь маргаашийн том тоглоом бүтээхийн үндэс гэдгийг тэд эрт ойлгожээ. Өнөөдөр тэд тоглоомоо л хамгийн сайн хийж чадна. Өчигдөр Quake-ийг хийж илүү их туршлага хуримтлуулсан тэд өнөөдөр бидний төсөөлж л чадах ямар нэгэн гайхамшигт тоглоомыг бүтээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Харин одоо өөрсдийнхөө тухай яръя. Тоглоомыг сайн бүтээдэг болохын тулд уйгагүй, шантралгүй, чин эрмэлзлэлтэйгээр хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй.
Хөдөлмөрлөнө гэдэг маань дураа хүрэхээр хийгээд дургүйгээ хүрэхээр хаячихна гэсэн үг биш шүү. Яаж ч зовж зүдэрч байсан цаашаа явж байхыг хэлж
байгаа юм.
Юуны өмнө хамгийн жижиг тоглоомыг бүтээж эхлэх хэрэгтэй. Ер нь сайн туршлагатай болохын тулд дахин дахин хийх, илүү сайжруулаад дахин хийх явдлыг өөрийн зарчмаа болгох хэрэгтэй. Ер нь шилдэг тоглоом зохиогчид маань асар их туршлага хуримтлуулсан хүмүүс байдаг. Туршлагыг биеээрээ туулж байж л мэднэ. Түүнчлэн жижиг гэлтгүй хийж эхэлсэн бүтээлээ заавал дуусгаж байх нь мэргэжлийн хүнд байх ёстой хамгийн гол чанаруудын нэг юм.
Юунаас эхлэх вэ?
Тетрис.
Чи мэргэжлийн тоглоом хөгжүүлэгч болохыг зорьж байгаа аяллаа тетрисээс эхлэх нь хамгийн зөв алхам болно. Яагаад? Яагаад гэвэл тетрис бол бүх тоглоомонд байдаг элементүүдийг өөртөө агуулсан жинхэнэ сонгодог компьютер тоглоом гэж ойлгож болно. Тэгсэн мөртлөө хэдхэн хоног эсвэл хэдхэн долоо хоногийн дотор дуусгах боломжтой юм. Чамаас нүсэр 3D объект бүтээхийг шаардахгүй. Хэн ч гэсэн Photoshop эсвэл Paint програмыг ашиглаад дөрвөлжин эсвэл T хэлбэрийн дүрсүүдийг бүтээгээд зурчхаж дөнгөнө шүү дээ. Ер нь бол чамд аятайхан тетрис тоглоом бүтээх боломж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Тетрисийг хийхийн ашигтай тал үүгээр дуусахгүй. Тетрисийн дүрэм нь маш хялбар бөгөөд түүнийг програмчлахад ямар ч асуудалгүй. Ямар ч аргаар гүйцэтгэж болно. Чиний өөрийн ур чадвар мэдэх хэрэг. Хичнээн болхи аргаар шийдлээ ч гэсэн тоглоом муухан компьютер дээр хүртэл саадгүй ажиллаж чадахаар тийм энгийн бүтэцтэй болохоор анхлан суралцагсдыг заавал тетрис хийхийг шаарддаг юм.
Тетрисийг бүтээсний дараа зохиогч хүн нь дараах чадваруудыг бүрэн эзэмшдэггүй юмаа гэхэд ойлгож авсан байх ёстой. Үүнд:
  • Тоглоомын давталттай чанар – Ихэнхи тоглоом өөрийн гэсэн давталттай байдаг. Байнга зогсолтгүй үргэлжлэх чадвар гэсэн үг. Өөр салбарын програмчлал дээр жишээ нь 1-250 хүртэл давтаад л зогсож болно гэх мэтийн тодорхой хүрээнд давталт яригдаж болдог бол тоглоом нь хичнээн ч үргэлжилж болдог. Тоглогч хүн алдаа гаргахгүй тоглоод д байвал гэсэн үг юм.
  • Оролт, боловсруулалт, гаралт – Шинэ дүрс үүсгэх, дүрсийг тухайн мөч болгонд зурж, шинэчлэх гэх мэт
  • Төрөл бүрийн шалгалтуудыг гүйцэтгэх – Тоглоомыг дуусгах эсэх, дүрсийг унагах, оноог нэмэх гэх мэт
Бүхий л бие даан ажиллах чадвартай тоглоомуудад дээрхи хүчин зүйлс нөлөөлдөг. Эдгээр дундаас процесс буюу үргэлжлэх үйлдлүүдийг зөв зохион байгуулах нь хамгийн чухал юм. Тетрисийг хийсний дараа процессийг зөв зохицуулах нь тоглоомонд шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг ойлгох болно. Маш сайн хийж чадсан процессийн зарчмыг өөр тоглоомонд дахин ашиглах боломжтой юм. Ер нь нэг сайн хийсэн хэсэг кодыг дараачийн хийх тоглоомонд дахин ашиглах нь хэвийн үзэгдэл учраас тухайн хэсэг модуль кодыг гүйцэтгэхдээ дахин дахин ашиглана гэдэг үүднээс аль болох ерөнхий, бүхий л алдааг нь засаж байх хэрэгтэй юм.
Сануулахгүй байж болохгүй нэгэн зүйл байгаа нь чи өөрийн хийх тетрисээ <Тетрис> гэж нэрлэж болохгүй шүү. Учир нь тетрис нь Алексей Пажитновын эзэмшдэг Тетрис компанийн барааны тэмдэгт юм. Энэ хүн тетрисийг анх зохиосон бөгөөд барааны тэмдэгтийн эрхийг авч чадсан байна. Тэгэхээр тоглоомоо <Унасан дүрс> ч юмуу эсвэл <Блоклогдсон блокууд> гэх мэтээр нэрлэж болно.
Ер нь аливаа бүтээсэн бүтээлдээ нэрийг нь зөв өгөх нь чухал юм. энэ нэрийг дурдахад л чиний тоглоом санаанд зурс гээд бууж байх ёстой болохоор нэрээ өгөхдөө хайхрамжгүй хандаж болохгүй.
Дараа нь яах вэ?
Чи өөрийн Тетрисээ үнэхээр бүрэн гүйцэт, дахин ширхэг ч дутагдалгүй болгочихсон уу. Ямар нэгэн сайжруулмаар, алдаа оноотой зүйл байгаа бол шинэ тоглоом эхлэх хэрэггүй, өмнөхөө дуусга гэдгийг хатуу сануулъя. Алдаатай тоглоомоор тоглохыг хэн ч хүсэхгүй.
Нэгэнт дуусгачихсан чиний тоглоомоор хүмүүс дажгүй тоглож байна уу? Харин одоо тэгвэл дараагийн тоглоомруугаа оръё. Энэ бол Breakoutбуюу арканойд тоглоом юм. Энэ тоглоом тетрисээс арай хүнд болох нь эхнээсээ л мэдэгдэх ёстой. Үүнд бөмбөгний физик чанарыг оруулж өгөх хэрэгтэй. Бөмбөгний ойлтын өнцөг, дүрсийг мөргөх цэг гэх мэтийг нарийн тооцох шаардлагатай.
Арканойд тоглоомонд Тетрисээс ялгаатай нэг том ялгаа бий. Энэ нь үе юм. Тетрис нь зогсолтгүй үргэлжлэх бол арканойд нь бүхий л дүрсийг дэлбэлж чадсан тохиолдолд дараачийн үе рүү орох хэрэгтэй болно. Энэ нь чи өөрөө үеүүдийг редакторлах хэрэгтэй гэсэн үг. Редакторлах гэдэг нь үеийг зохиох, алдаа дутагдлыг нь зүгшрүүлэх, хөнгөнөөс хүндрүү шилжүүлэх, сонирхолтой байдлыг хангах гэх мэт олон шаардлагуудыг биелүүлнэ гэсэн үг. Мэдээж цөөхөн хэдхэн үетэй бол хэн ч гэсэн чиний тоглоомыг дор нь л дуусгачихна шүү дээ. Ийм болохоор үе зохиодог тусгай жижигхэн програмыг зохиох нь зайлшгүй шаардлагатай гэдгийг чамд онцгойлон сануулъя. Ингэж чадвал чиний тоглоом үнэхээр мэргэжлийн болж байна гэсэн үг.
Арканойд тоглоомоо ямар ч гэсэн дуусгачхав уу? Дараачийн тоглоом ямар тоглоом байх талаар чи бодож эхлэв үү? Гэхдээ одоо бол анх эхэлж байсан шигээ сэтгэлийн хөөрөлгүй олон юмыг давхар бодож байгаа гэдэгт итгэж байна. Жишээ нь шинээр хийх тоглоомыг гүйцэтгэх санхүүгийн боломж байгаа эсэх(өөрийгөө цалинжуулах интернэт холболтынхоо мөнгийг төлөх гэх мэт), ганцаараа барах эсэх, хэн нэгний тусламж хэрэг боллоо гэхэд тийм хүнийг олж чадах эсэх, өмнөх тоглоомуудаа зарах эсвэл нийтэд тараах ажиллагааг хэн гүйцэтгэх гэх мэт асуудлууд шил шилээ даран гарч ирж байна уу. Тэгвэл дараачийн тоглоомоо хийхийн өмнө эдгээр асуудлуудаа маш хурдан шийдэхийг зөвлөж байна.
Харин одоо бол Pacmanхэмээх хэн бүхний мэддэг өхөөрдөм тоглоомыг хийх цаг боллоо. Pac-Man-ыг хийснээр чи өөрийнхөө тоглоомын хөгжилд шинэ хувьсгал хийх болно. Энэ нь хиймэл оюун ухаан юм. Өөрөөр хэлбэл чиний бүтээсэн мангасууд тоглогчийн pacman-ыг барихаар хөөх ёстой. Оригиналь Pacman дээр 4-н ширхэг мангасууд багаараа нийлж тоглогчийг барих ёстой байдаг. Мангасууд хамгийн дөт замаар чамруу довтлох ёстой гэдэг нь ойлгомжтой. Бас тоглоом дөнгөж эхлэвүү үгүй юу чиний мангасууд дээд зэргийн ухаантайгаар маш хурдан тоглогчийг барьчихаж болохгүй. Энэ бүхнийг зохицуулах нь тийм ч хялбар биш боловч чамаас заавал шийдэхийг шаардах болно. Хиймэл оюун ухаан гэдэг бол компьютерийн маш хүнд салбар шүү дээ. Тэгвэл хиймэл оюун ухаан ороогүй тоглоом тун цөөхөн байдаг. Одоо ингээд заавал хийх ёстой сүүлийн тоглоомруугаа оръё. Энэ бол урсдаг талбар бүхий (platformer) тоглоом болох Super Mario Brothers юм. Гол баатар маань энэ удаад хөдлөхөөс гадна үсрэх, буудах гэх мэт нэмэлт үйлдлүүдийг хийх ёстой. Түүнчлэн дайснуудыг няцлах, дэвсэх, буудах үүрэгтэй. Тоглоомонд хэд хэдэн төрлийн дайсны баатрууд байх ёстой бөгөөд тэдгээр нь бүгд болхи ч гэсэн хиймэл оюун ухаантай юм.
Mario-г хийсний дараа чи өөрийгөө хангалттай тоглоом хөгжүүлэгч гэж нэрлэж болно.
Гэхдээ л чиний хийхгүй ч заавал мэдэж байх ёстой сонгодог тоглоомууд байна. Тухайлбал Galaxy буюу сансрын байлдааны сэдэвтэй тоглоом орно. Бас хөзрийн буюу Puzzle төрлийн тоглоом зохиож үзээгүй тоглоом хөгжүүлэгч тун цөөхөн байдаг. Эдгээрийг бүгдийг нь мэдэрч сайн муу талуудыг шийдэж чаддаг чадвартай болсон байх шаардлагатай. Энэ бүхний эцэст тоглоом хөгжүүлэгч томоохон багт орж зарим модулиудыг нь шийдэлцэж өгч болно гэж бодох нь зүйтэй.
Өөрийн хийсэн тоглоомуудаараа бахархах хэрэгтэй
Чи ганц эсвэл хэд хэдэн тоглоом хийсэн ч бай өөрийн хийсэн тоглоомуудаар бахархах хэрэгтэй. Ер нь тоглоомыг магтах тун ховор байдаг. Учир нь тоглоомын тоглогчид үргэлж шинийг хүсэж байдаг шүү дээ. Энэ нь ч аргагүй юм. Жилд дор хаяж 3000-аас багагүй тооны тоглоом шинээр зах зээлд нийлүүлэгдэж байна шүү дээ. Тоглогчид маш цамаан хүмүүс сацуу ямар нэгэн алдаатай тоглоомоор тоглохыг тэвчдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ер нь бол тоглоомын програмчдыг хамгийн шилдэг програм зохиогчид гэж үзэх хандлага байдаг.

Маш олон залуучууд махаа идэж шинэ тоглоом хийгээд түүнийг нь шүүмжлэхэд маш эмзэг ханддаг. Энэ хандлагаасаа болоод шинэ хийсэн тоглоомоо нийтэд тараахаас ичдэг байдал харагддаг. Ингэх огт хэрэггүй гэдгийг чамд аминчлан зөвлөе. Тэртэй тэргүй чи маш их ажил хийсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс хальт хараад л мэднэ. Иймд харин ч эсрэгээр аль болох олон хүнд тарааж тэр тусмаа шинэчлэн сайжруулсан шинэ хувилбаруудыг гаргаж өөрийн нэр хүндийг тасралтгүй өсгөх хэрэгтэй. Ингэж чадах аваас чи бол жинхэнэ мэргэжлийн тоглоом хөгжүүлэгч мөн юм.

  • Reply
    Author
    zalit.mangas

    sn uu? bi bol bytshan ch gesen hiisen zuilee duusgaj chaddag negen hacker. bi togloom hogjuulelt torloor nileen soniuch. medee chini ih taalagdlaa. gehdee bi neg zuil oilgosongui.
    togloomiig yaj hiih yum. code-iig ni yum deer bichih yum. yaj bichih yum. yaj buteeh yum. geed mash olon asuudal bna. bi ooroo bagaasaa sursan gants program deer ajilladag. ter bol scratch. ene ni sain bish ch yug ch hiij boldog l yum. nadaa tuslaach.

    • Reply
      Author
      Mandakh.P

      Сайн уу Уйгггүй уншсанд баярлалаа:) ТОглоом хөгжүүлэх талаар бол огт мэдлэгггүй ээ. Яагаад гэхээр би дизаанер гэдэг нэртэй юм л даа. Харин 3D анимшн чиглэлийн програмаар хэрхэн юу хийх талаар бол бага зэрэг мэдэхээр байна. Жинхэнэ хөгжүүлэх талаар мэдлэгтэй залуу ийм блогтой http://sharavaa.blogspot.com/

  • Reply
    Author
    zalit.mangas

    yunii omno bayrlalaa.
    chinii medeelel ch gesen ih heregtei medeelel bna lee shuu.
    ene url aar orj uznee.