• Share on Google+

Мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед бид интэрнетийн ертөнцөд мэйл -ийг зайлшгүй хэрэглээгээ болгоод байна. Хаа сайгүй үнэгүй байдаг энэ зүйл маань нэг л зорилго нэг л ажиллгаатай учир үүнд маань өөрийн гэсэн бичигдээгүй бяцхан дүрэмүүдтэй болсон. Хэн нэгэнтэй харилцахдаа бид бяцхан соёл баримталдаг бол бичдэг мэйл-д маань хүртэл байдаг.Майл бол өдөр тутамын харилцаанаас гадна албан бичгийн хэрэглээнд зайлшгүй хэрэгтэй зүйл. Майл-ыг хэрхэн зөв соёлтой бичих нь өөрийг тань хэн гэдгийг харуулахаас гадна хариу ирэх магадлал өндөр болдог. Иймд та бүхэндээ мэйл бичих хэдэн дүрэм толилуулъя. Энэхүү дүрэм нь зөвхөн мэйл гэлтгүй гар утасны мессэж,сайтын сэтгэгдэл гэх мэт харилцаа холбооны бүхий л хэсэгт адил байдаг.

1.Захидал болгоныг илгээхийн өмнө заавал дахин уншиж шалгах хэрэгтэй.
Ихэнх хүмүүс нэг хүнтэй удаанаар харилцаж байгаа тохиолдолд хэн нэгнээс захидал ирэх үед андуурч явуулдаг. Майл ээ бичиж дуусаад явуулах гэж байгаа файлаа мартаад явуулах нь энүүхэнд байдаг.

2.Reply гэсэн ойлголт бүх харилцаа холбооны хэсэгт байдаг. Энэ нь юу гэхээр аль нэг газраас мэйл юм уу мэссеж ирэхэд
хариу хурдан илгээх гэсэн горим юм. Үүнийг хамаагүй хэрэглэсэнээр андуурч явуулах тал бүх хэрэглэгч нарт ажиллагддаг.
Иймээс та аль болох найдвартай тохиолдолд хэрэглэх зүйтэй болов уу.

3.Мэйлыг хүмүүс хамгийн түрүүнд ажиглаж сонирхон уншихдаг хэсэг бол Subject буюу гарчигийн мөр юм. Энэ нь хүмүүсийг мэйлийг уншихад түлхэц тулгуур болдог. Хэрвээ чи мэйл ээ маш сонирхолтой бичсэн хэрнээ гарчигаа тэр хүний анхаарлыг татахааргүй муу бичвэл тухайн харилцагч маань spam мэт устгаж орхино шүү дээ. Яагаад гэхээр өнөөдөр мэйлыг ашиглан зар сурталчлагаа хийдэг албан газар үйлчилгээний байгуулгууд их болсонтой холбоотой

4.Бичгийн соёл бол мэйлд үйлчилэгдэх хамгийн том ойлголтын нэг болоод байна. Мөр эхлэх дээ үсгийн фонд том жижгийн харьцаа зэргүүдийг анхаарах хэрэгтэй. Үсгийн фондны хувьд Arial,Tahoma,Times New Roman гэх мэт өргөн фондууд нь ямар ч тохиолдолд танигдана. Үсгийн хэмжээ 12 px -14 px байхад бол хар түүнээс дээш хэмжээгээр бичвэл маш бүдүүлэг асуудал болон хувирна. Мөн үсгийн өнгө ихэнхдээ хар байхдаа зүгээр харагддаг тиймээс бичгийн өнгийг аль болох тод өнгөнөөс татгалзаж бай. Тодотгож хэлсэн үгнээ дэгүүр нь BOLD буюу үсгийн фондыг тодотгож өгнө.

5.Эх хэлээрээ бичих Чи аль нэгэн улсын иргэн тиймээс харилцагч нар чинь нэг үндэстэн байвал эх хэлээрээ бичих нь хамгийн том соёл юм. Учир нь өнөөдөр мэйлын ямар ч програм нь unidcode ийг дэмжин ажиллах чадвартай болохоор бүх орны хэлээр бичих боломжтой болсон. Энэ асуудал манай орны хувьд их гараад байгаа ,Монголын албан ёсны хэлийг Англиар галиглаж бичээд байгаа гэсэн үг. Үүнийг мэссэнжерт хүртэл дагаж мөрдөх хэрэгтэй ингэснээр хэрхэн соёлтойг чинь нотлох зүйл болно.

6.Файл дамжуулах Зургийн файлын хамгийн алдагдалгүй харагдуулдаг формат бол JPG юм Тиймээс та гэрэл зургийн хэрэглсэлээр авсан тохиолдолд Photoshop Picture Resize хэмээх програмууд байдаг. Үүнийг ашиглан хэмжээг нь алдагдалгүй багасгах боломжтой. Хэт их том файл байх нь маш өндөр ачаалал өгдөг. Хэрвээ тухайн харилцагч чинь зургийг тань үзэх гэж хичнээн минут хүлээх бол гэдгийг бодох хэрэгтэй. Зурагнаас өөр төрлийн файл дамжуулах үед та тухайн файлаа шахах хэрэгтэй. Шахах төрлийн программ хангамжийн хувд хүмүүсийн дийлэнх хувь нь Winrar -ийг хэрэглэдэг. Өөр маш олон төрлийн програмууд байдаг ч таньд Winrar бүхий л төрлийн боломжуудыг ашиглах боломж өгнө.

7.Мэйлийн нэр бол хамгийн чухал асуудал байдаг. Хэт урт таслалтай гадаад өөр хэллэгтэй байх бол тухайн харилцагч маань санахгүй мартах тохиолдол хүртэл гарна. Тиймээс мэйлээ анхнаасаа нээхдээ та албан чанартай болон хувийн гэж ангиллан нээх хэрэгтэй. Жишээ нь Болд гэдэг хүн yahoo.com дээр мэйл хаягтай гэж бодье. bold_0601@yahoo.com , Melody_rose@yahoo.com мэдээж түүнийг найз нар нь Rose гэж дууддаг. Ийм мэйлтэй байх нь ажилд ороход ч юмуу томоохон түншүүддээ өгөхөд нийлээд зохимжгүй байдаг.

8.Хүмүүс сайтуудаар зочилж байх үедээ тодорхой шалтгааны улмаас тэрхүү сайтанд бүртгүүлэх буюу гишүүнчилээр элсэн ордог энэ үедээ мэйлээ бүртгүүлсэнээр тэр бүртгүүлсэн сайт болгоноос нь мэдээлэл ирэх бүрийн тухай мэйлд маань маш их захидлууд ирдэг.Ихэнх хүмүүс энэ олон мэйл ирэх үед устгасаар байгаад хэрэгтэй захидалуудаа устгах тохиолдол их гардаг. Тиймээс иймэрхүү зүйлд бүртгүүлдэг тусдаа нэг мэйл хаяг нээх нь зүгээр байдаг.

9.Сайн нэр амжилтын үндэс хэрвээ та өөрийн гэсэн сайт юмуу блогтой бол түүнийхээ домайн нэр нь дээр мэйлтэй болох хэрэгтэй. Мэдээж энэ маань таны цэвэр үл хөдлөх хөрөнгө гэсэн үг шүү дээ. Жишээ нь манай сайтанд ажилдаг байлаа гэж бодоход www.hureeict.net mandakh@hureeict.net ийм байдалтай харагдах юм. Монголчуудын хувьд Yahoo компаний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээгээ болгоод байна. Хэдийгээр өөрийн гэсэн мэйл хаягтай байлаа гэж бодоход шууд харилцах өөрөөр хэлбэл мессэнжер гэдэг зүйл маань үүнд дутагдагна. Мэдээж өөрийн гэсэн мэйлтэй байна гэдэг бол давхар давхар өөрийн блог болон сайтаа сурталчилаад авна гэсэн үг тухайн харилцагчдаа.

Алхам тутамдаа дагаж мөрдөх соёл байх ёстой. Энэ мэдээж таныг хэн гэдэг вэ гэдгийг үргэлж харуулж байдаг. Энэхүү бичсэн бяцхан зөвөлгөөгөө өөрийн бага сага туршлагын үндсэн дээр тулгуурлан бичлээ.

  • Reply
    Author
    renchin

    hi shan zuvluguu b.na6 nad alban bicheg bolovsruulahtai holbootoi medeelel uneheer heregtei b.na l da. bolomjtoi bol minii mail ru yvuulj tuslaach guij b.na

  • Reply
    Author
    baaska

    Андаа энэ зүйлээ бичлэгээр үзүүлбэл илүү ойлгомжтой болох юм байна. Чи чадна. Ажа ажа амжилт