• Share on Google+

1.Эхэндээ би ялагдах болгондоо маш нервтэж шаналж тэр хэмжээгээр уураа хэнд ч хамаагүй гаргадаг байв. Бас өөрөө амьдрал дээр ч ийм суга* юм болов уу гэж боддог байсан

2.Би багийн ажиллагаанд маш их суралцсан. Хэн ямар үүрэгтэй ямар хүн бэ гэдгийг ч ойлгодог болсон. Яг л орд жил шиг энэ олон нийгмийн бүтээгч нар бол бид өөр өөрийн онцлог чадварууд юм

3.Сайн тоглогч нарын багийнхандаа үзүүлэх тэр их итгэл найдвар юм. Гяндаагаад* л нэг цохилт өгөхөд үхээр зүйлд тэд үргэлж орж гарч тойрч бултан тоглолтыг эргүүлдэг.

4.Би зогсоо эцэсгүй ажилтай байх гэдгийг ойлгов. Хэн сайн цэрэг авч хэн сайн үүрэг оролцоотой нь хурдан хөгжих дэвших…

5.Би сайн тоглож үр дүнгээ үзэх тусам миний урам зориг сэргэж байв. Тэр хэмжээгээрээ би тайван хүлээцтэй болж эхлэв. Найздаа зоосоо хүртэл чи ав гэдэг болов.

6.Hero challenge гэх бүх Баатараар тоглож дуусгах явцад амьдрал бол тэмцэл юм. Би ямар ч баатар авсан түүнд дасан зохицох чадвар юм. Давахгүй бол би түүнийг улам ойлгож суралцаж байв.

7.Би илүү их зүйлийг томоор харж үр дүнг нь багаараа мэдрэх ёстойг ойлгов.

8.Цагаа дэмий үрж байна гэх ойлголтыг би мартах болов. Яагаад гээч би зарцуулсан цаг болгоныхоо тоогоор өөрийгөө хатуулж хүмүүжүүлж байв.

9.Найзуудтайгаа улам ойр дотно болов. Тэдний ухамсраараа хийж байгаа үйлдэл /support/ амьдрал дээр ч нэг л мэдэхэд ороод ирэх тэр л торгон мэдрэмжийг авав. Би үүгээр ч нийгэмшиж чадахаа ойлгосон.

10.Эцэст нь би энэ тоглоомыг 4 Баатарын дараа зогсоож ажил амьдрал дээр ч ийм байх ёстойгоо ойлгож устгахаар шийдсэн. Үүний дараагаас энэ гайхалтай зүйл утгагүй болно. Сайхан зүйлийг сайхан дээр нь дуусгах шиг амт үгүй билээ.

*Гяндаах /Тэсэж үлдэх тэвчээр заах/
*Суга /Эхлэн суралцагч болон гэнэн хонгорууд/

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.