• Share on Google+

Дөлгөөнхөн эелдэг ааштай, анх харахад аймшигтай ч гэлээ цаанаа л нэг дөлгөөнхөн ямар ч амьтны сэтгэлийг татах нохойгоо олж авсандаа туйлын баяртай байв. Одоо манай ирээд чи нэг жилийг угтлаа. Үнэндээ чамайг би хэдэн настайг ч мэдэхгүй. Яг л төөрөлдсөн 2 бие биенээ олж ганцаардал уйтгараас нэгнийгээ аврах тавилантай байсан биз.  

Тэрээр их сонирхолтой нохой шүү. Түүнийг Rainbow гэх албан нэртэй ч би Рээмбөө гэж дууддаг. Нэрийг нь дуудахад хэцүү хүмүүст Солонго гэж танилцуулна. Мэдээж Солонго гэх нэртэй хүмүүсийн төлөөлөл биш тул уншигч авхай та ийм нэртэй бол бүү эмзэглээрэй 🙂 Pug үүлдрийн нохой нь тэртээх 16 зууны үед Хятадаас Европруу бэлгэнд очиж хаад хатдын тоглоомын амьтан болсон түүхтэй. Америк, Европчууд хүүхэд хөгшчүүлтэй хамт байлгахад тохиромжтой гэж үзэн гэртээ ихээр тэжээдэг. Зан ааш их сонирхолтой тул боломж байвал заавал тэжээгээрэй гэж зөвлөх байна 🙂 Түүний амьдрал хэрхэн өрнөдөг талаар бяцхан комикийг орчуулан хүргэж байна.

 

dsc02694-copy dsc02694-copy%e2%82%ae dsc02694-copy2 dsc026942 rw_1 rw_4 rw_6 13472417_1068856363179567_657579575_n 13483402_1188508164501006_1052389484301557182_o ranbow2016_jun