• Share on Google+

Энэхүү мэргэжил нь дуу дүрс, дизайн, төрөл бүрийн агуулга, веб дизайн гээд л явж өгнө дөө. Өөрөөр хэлбэл арилжааны мэргэжил болоод байгаа юм. Мөн эндээсээ уран бүтээлч болон салсан ч болох учраас эхнээс нь гол судлах зүйлээ олохгүй бол бүгдийг чаддаг бас чададггүй нэгэн болох магадлалтай юм.

Бас тэгээд их ярвигтай нь Мэдээллийн технологийн мэргэжилтэн үү гэхээр тийм!!!! Хэрэв ТВ, Радиогийн мэргэжилтэн гэвэл бас тийм!!! Өө бас тэгээд кино үйлдвэрлэлд ч гэсэн гол байр суурь эзэлцэн тууж явна шүү дээ. Мультимедиа гээд өвчилчихсөн би хүртэл маркетингийн салбарт орчихсон явж байх жишээтэй. Энэхүү мэргэжлийг сайн эзэмшивэл орчин үеийн амьдралд найдвартай ажил олдно.

Мэргэжлийн нэр: Мултимедиа холбоо (Multimedia Information Technology)
Мэргэжлийн салбар: Мэдээллийн технологи, (IT) Кино үйлдвэрлэл (Film Production), Хэвлэлийн үйлдвэрлэл (Post production), Медиа агуулга (Media content)

Bachelor of science Бакалаварын сургалтын хичээлүүд

Бакалаврын зэрэг нь 3 – 4 жил үргэжилдэг ба Монгол оюутнуудын хувьд суурь боловсролын хичээлүүдийг давхар үзсэн байх хэрэгтэй байдаг. Гадаад орнуудад бол 3 жилээр зарим нэг ерөнхий эрдмийн хичээлийг хасан хичээллэдэг байна. Энэ чиглэлээр бакалаварын зэрэг ойлгож байгаа сургуулиас ШУТИС, Aptech world, Huree ICT, Улаанбаатар, Раффлес гэх мэт сургуулиудад байдаг. Хар зураг, Англи хэл, Математикийн оноогоор тэнцүүлэн элсүүлдэг.

Master of science Mастерийн сургалтын хичээлийн хөтөлбөр (Гадаадын нэгэн сургууль…) Энэ чиглэлийн мастерийн чанар сургалт Монгол өндөр түвшинд байж чадахгүй байгаа тул гадаадын их дээд сургуулийг сонгохоос өөр замгүй байна даа.

Монгол улсын хэмжээнд энэ чиглэлээр дагнасан сургууль байдагүй ч өөрсдийн гэсэн цөөн тэнхимтэй байдаг. Энэ чиглэлээрээ Япон, Канад, Франц Америк мэргэжилтэнгүүд давамгайлдаг. Ялангуяа Канад дахь Францчууд холивуудын түвшинд хүртэл хөгжүүлсээр ирсэн.  Нэгэнтээ мэргэжлийнхээ талаар товч мэдээлэл авсан бол энэ дотроо ямар ямар мэргэжил бас салбаруудыг агуулж байдаг талаар сонирхоё

Digital Film Maker буюу Орчин үеийн кино бүтээгч (ТВ, Кино студи)

ТВ болон Кино бүтээгч студи бол зарчимын хувьд төстэй боловч гаргаж буй агуулга нь тус бүрдээ өөр болохоор ялагддаг. Тиймээс мэргэжилтэнгүүд нэг ойлголтын өөр өөр юм бүтээх нь байна шүү дээ. Зураглаач, Эвлүүлэгч, Компьютер графикчид, Агуулга бүтээгч гэх мэт мэргэжилтэнгүүд ажиллана. (Нөгөө нэг аймаар аймаар камер барьсан нөхдүүд болно шүү дээ.)

3D designer буюу 3 хэмжээст дизайн бүтээгчид (Кино үйлдвэрлэл, Тоглоом хөгжүүлэлт, Хүүхэлдэйн кино, Барилга, гэх мэт…)

Энэ салбар нь дотроо бас их салж өгдөг. Орчин үеийн гайхалтай кинонуудыг энэхүү мэргэжилтэй салашгүй холбоотой юм. Мөн телевизийн салбар болон жижиг кино студийн хувьд компьютер графикчид нэрэн доор ажилладаг даа хэхэ. Мөн барилгын салбарын төлөөлөл болсон мэргэжилтэн болдог. Интериор, Экстриорын зураг төсөл дээр ажилладаг мэргэжилтэнгүүд юм. Монгол улсад тоглоом хөгжүүлэлтийн салбар бараг л эхлэл ч үгүй болохоор тоглоом бүтээгчид маань ирээдүйд л хэрэг болох байхдаа. Киноноос ялгагдахааргүй гайхалтай тоглоомын хөгжлийг энэхүү мэргэжилтэнгүүд тодорхойлж байна. ()

Creative designer буюу бүтээлч дизайнерууд (Сонин болон Сэтгүүл, Хэвлэл, Веб, Маркетинг гэх мэт…)

Арилжаанд илүү ойрхон мэргэжил нь болж чаддаг. Яагаад гээч маркетингийн цогц шийдэл дотор, веб дизайн болон, хэвлэлийн болон брэндийн ажлууд яалт ч үгүй ордог. Байгуулгыг өнгө төрх, брэндийн нүүр царай, сонин сэтгүүлийн дизайн бүтээдэг юм.

Media study буюу Медиа сургалт

Орчин үед сургалтын системд интариктив хичээлүүд гол байр суурь эзлэх бөгөөд, дуу дүрс өөрөө судлах бүхий л бололцоог хангаад өгдөг. Мөн байгуулгын тайлан тооцоо, инфографик, танилцуулга диск гэх мэт интерактив зүйлүүдийг тусад нь хийдэг мэргэжилтэнгүүд байдаг. (Манайд бол хүн бүр хийх гэж зүтгэнэSmile with tongue out )

Дууны инженер (Sound engineering)

Уран бүтээлч нар бол бас биш учир нь хөгжмийн хүмүүс гэхээс илүүтэйгээр техник тоног төхөөрөмж талруугаа мэргэжилтэн болдог.

За ерөнхийдөө ингэж салбарладаг мөртлөө салбар дотороо ороод өөр өөрийн оногдсон ажил үүргүүдийг авах бас түүнийгээ даган судлах зүйл хүртэл өөр болж өгдөг. Дөнгөж элсэж байгаа хүн харах өнцөг, мэдрэмж сайн байхад эзэмшихэд хамгийн сонирхолтой мэргэжил гэж дурдая. Өнгө төрх таны хийсэн зүйлээс шалтгаалан хүн болгоны нүдэн дээр байх нь хичнээн гайхалтай билээ. Мэргэжил болгон сайхан гэдэг шиг өөрийнхөө мэргэжлийн сайханыг мэдэрч яваа хүн энэхүү нийтлэлийг бичлээ. Өөрийнхөө хэмжээнд бичиж буй тул алдаж эндэхийг ойлгоно биз ээ 🙂

  • Reply
    Author
    uuganaa

    saihan niitlel bn aa

  • Reply
    Author
    Teenager

    Ooriin chin web huudsiig bainga l shalgadag blaa 🙂 Shine yum yu bn geed hehe. Tanitai holbogdoh msngr hayg geh emt zuils bga bolow uu? bi 11-r angiin suragchildaa computer tald sonirholtoi yumaa hehe tegeel ooroo nadad ih l hereg boloh hun yum shig bn aa 🙂

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.