• Share on Google+

Өмнө нь камераа хэрхэн худалдаж авах талаар мэдээ оруулсан билээ. Нийт зочидод маань тодорхой хэмжээнд хүртээмжтэй байсан юм шиг санагдсан тул одоо худалдаж авсан камераараа хэрхэн зураг буулгах талаар өөрийнхөө ойлгосоноор энд тэнд уншсан зүйлтэйгээ нийлүүлэн та бүхэнд ойлгомжтойгоор хүргэхийг хичээлээ.

Би каноны камер хэрэглэдэг тул түүн дээр тайлбарлах болно. Бусад брэндийн зургийн хэрэгсэлтэй хүмүүс ойлголт нь адилхан байх учир санаа зоволтгүй юм. Гол нь өөр өөр байрлалтай байх болохоор үүнийг зөвхөн та шийдэж болно.

– Зургийн хэрэгсэлд маань зураг буулгахад 3 хүчин зүйл байдаг. Эдгээр нь гэрэл сүүдрийг тааруулах зорилготой болохоор нэг нэгнийгээ дэмжин ажиллахад оршино.  Би анх гараар тохиргоог тааруулан зураг буулгах үедээ аль нэгийг нь их өгөөд л зургаа хэтэрхий цагаан болгоод л эсвэл тас харанхуй гаргаж хөглөдөг байж билээ хэхэ

Aperture буюу (F2.8) Өрц: Дурандаа байх нээгдэж онгойх зориулалттай сөхүүр буюу дурангийнхаа хүчин чадал, зориулалтаасаа шалтгаалан хэр том онгойх нь ялгаатай байдаг. Энэ тоо нь бага болох тусам том онгойх бөгөөд гэрэл сайн ордог. Тэгэхээр энэ үзүүлэлт маань том онгойдог дуран авах нь таньд гэрэл сайтай зураг өгөх нь байна шүү дээ. Энэхүү ойлголтыг гэрэл хэр оруулах үгүйг тохируулдаг гээд ойлгочих:P

 

Shutter speed буюу 1/200 хөшигны хурд: Өнөө нэг зураг буулгах үед Чаг… гээд л дуугардаг зүйл чинь хөшигний дуу юм. Энэ нэг зүйл чинь камер дотроо дээш доош хөдлөж байдаг механик эд анги юм шүү дээ. Хэр хурдан удаан гэдгээсээ шалтгаалан гэрэл оруулахаа хэмжиж өгдөг. Жишээ нь 1/6400 нэг секундыг 6400 хуваасантай тэнцүү хурдаар авч байгаа тул маш хурдан авч байна. Хурдан байх тусам мэдээж гэрэл бага орно. Тэгэхээр 1/20 гэж авбал маш удаан авахна байна.

 

ISO: Хуучинаар бол плинко буюу туузан хальс гэхдээ үүнийг одоо мартах болсон тул орчин үеийн камерууд дээр гэрэл мэдрэгч болон хувирсан юм. Мэдээж тоог их болгох тусам гэрэл хүчээр мэдрэгчийн тусламжтайгаар нэмэгдэнэ. Байгалийн гэрэл биш болохоор зурганд маань арзайлт үүсэж өгдөг. Гэрэл муутай газар тодорхой бодит гэрлийг хэмжин камерт буулгадаг ба энэ технологи сайжрах тусам камерын ч үнэ өсдөг юм. Үүнийг та байгалийн гэрэл хүрэлцэхгүй үед ашиглах юм. Гэрэл хангалттай гэж үзвэл хамгийн бага тоон дээр тааруулсан байх хэрэгтэй.

 

Зиа тэгэхээр эдгээрийг бараг зэрэг ойлгочихлоо. Камераа бариад эргүүлдэг гидрээ М гэсэн сонголтыг өгөөрэй. Бусад C, B, P, AV, TV, өөр тохиргоонууд автомат шахуу горимууд тул бүүр арга ядсан үед тэрүүгээр нь буулгачихад гэмгүй. Гэрэл сүүдэр нь таарсан гэж үзвэл автоматаар авсандаа ч болох асуудал. Энэ дээр байгаа функцуудыг тайлбарлах нээх шаардлаггүй ээ.

Нэгэнтээ л бүтээлч зураг, гэрэл сүүдэр талаар нь сонирхож байгаа тул бид М буюу manual гэсэн горимоор авах нь бас кафе юм. Ямартаач шагайвчаараа хараад зургаа буулгаад үз. Ямар зураг гарч байна. Зураг дээр бага зэрэг тайлбарлахыг хичээлээ…

Зиа авсан зураг таньд ямар үр гарсан эсэхийг таашгүй. Ямартаач бараан эсвэл гэрэл их орчихсон юм уу нэг бүүдэг зураг гараад байвал камерныхаа Q гэсэн үсэгтэй товч дээр даран дээрх тохиргоог гаргана. Канон дээр ийнхүү харагдана.

AF: Auto focus дуран бол яаг хүссэн газар тань фокуслчих тул заавал гараар тааруулах албаггүй юм.

AWB. Automat white balance буюу өнгөний тохиргоо юм. Зураг буулгаж буй орчиндоо тааруулан өнгийг тааруулан буулгах боломжийг олгодог. Хамгийн найдвартай арга бол AWB дээр тааруулах юм хэхэ. Учир нь бид дөнгөж эхлэж байгаа улс шүү дээ:D Бусад сонголтууд нь нартай, үүлтэй, мөн гараар тааруулах ч тохиолдол бий. Жишээ нь өрөөнд хэт улаан өнгөтэй гарах үед өнгөний тохиргоог цэнхэрлүү оруулахаар өнгө нь таарах жишээтэй. Дахин боловсруулах явц хийхгүй гэж үзвэл заавал ашиглах ойлголт. Энэхүү ойлголтын талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дараад үзээрэй. Маш ойлгомжтой байх бөгөөд томоохон ойлголт юм шүү.

Drive. Камерын тань хүчин чадлаас хамааран энэхүү ойлголт таньд хурдан зураг буулгах боломжийг олгодог. Спортын зурганд секутэнд 3 – 11 зураг авах нь камерын ерөнхий үзүүлэлт юм.

Зургийн чанар харицаа гэсэн хэсэг дээр бол L дээр тааруулан орхино. Мэдээж хамгийн чанартай гэсэн дээр нь тааруулна дахин оролдох шаардлаггүй дээ. Мөн нэмээд RAW горимыг нэмсэн ч болно. RAW дээр бол дахин боловсруулах зорилготой хэрэглэдэг тул таньд шаардлаггүй гэж үзвэл хассандаа ч болно.

Дээрх канон 60D маркийн камер дээр өрц, хөшигний тохиргоо эргүүлдэг гидэрний тусламжтай өөрчилдөг.

Эдгээр тохиргоонуудыг Q товч болон дээш доош гэсэн сумнуудаар ашиглан өөрчлөдөг болно. Харин Canon 60D 50D, 7D, Nikon d90, d7000, мэтийн хагас мэргэжлийнх дээр бол эргүүлдэг гидр маягаар байршуулсан байдаг.  Өрцийг зураг буулгах товчны хажууд байрлах эргүүлдэг гидрээр эргүүлэн маш хурдан тохируулдаг. Гэвч анхан суралцаж буй хүмүүс ихэнхдээ л товч ашиглан солих зориулттай камер ашигладаг юм шигээ. Canon 550D 600D, Nikon d3100,5100 гээд л…. Энэ нөгөө өмнөх нийтлэл дээр гардаг 1000 доллараас доошхи камерууд дээр байдаг хэхэ.

-Өрц бас Хөшиг ISO -г ойлгосон болохоор эдгээрүүдээ хооронд нь тааруулан гэрэл сүүдрийн тохиргоо хийх юм. Гэрэл хангалттай гэж үзвэл ISO тогтмол 100 аар авна. Үнэхээр Shutter Speed, Aperture нь гэрэл хангалтай өгөхгүй тохиолдолд нэмэхээс өөр сонголтгүй.

Өрцөөр тааруулан зураг авч болно. Өрц f3.5 юм уу f1.8 том болгон хөшигний хурдаа 1/150 – 6400 хүртэл хооронд тааруулан авна. Ийм тохилдолд фокусийн гүн их гардаг. Өнөө нэг ардаа бүрсийсэн хүн нь тодроод ороод ирдэг гоё зурагнууд байдагдаа тэ түүн шиг 😛 Энэ мэдээж ганц зүйлийг онцлон авах зориулалт нарийвчилсан зурган дээр юм. /f3.5 f2.8 f 1.8 f1.4 f1.2 иймэрхүү том онгойх бол таны дурангийн үзүүлэлтээс хамаарна шүү. Энгийн дурангууд 3.5 аас дээш том онгойхгүй тохиолдол байна. Өрц нь том онгойх тусам ард талын бүрсийх илүү гоё болно гээд ойлгоно :P/

Тэгвэл үүний эсэргээр нь өрцөө маш сайн хааж байгаад зураг авбал жигд фокустай зураг гарна. f8 – f22 иймэрхүү тохиргоо. Эл үед эсрэргээрээ хөшиг чинь маш удаан бууж байх юм. 1/60 ч юм уу  Энэ нь мэдээж байгаль барилга байгууламж, өргөн зураг авахад жигд тархацтай зураг буух юм. Заза хар таамгаараа биччихлээ… Туршаад ойлгомжтой болно.

Дээрх тохиргоог ашиглан зураг юу ч гэсэн буулгаад үз. Эдгээрийг бүүр нарийн задалвал толгой эргүүлэн ойлголтууд тууж явдаг юм. Жишээ нь зургууд дээрээс харан тааруулаарай. За ямартаач хичээл дээр үзсэн материал болон энд тэндхийн номны хэсэг тасдан оруулан энгийнээр тайлбарлахыг хичээлээ… Зураг авчихдаг хүмүүс эдгээрийг хараад гайхах биз хэхэ. Гэрэл зураг гээд ном интернэтээс их тарчихсан болохоор оруулчихлаа. Зохиогчийн эрх зөрчигдвөл хасуулж болно шүү. Татаад уншаарай илүү дэлгэрэнгүй байх болно.

Гэрэл зураг ном татах

  • Reply
    Author
    Baysaa

    Tanitai holboo barimar bn ta mi id g add hiichih Baysgalan_96@yahoo.com

  • Reply
    Author
    Baysaa

    Tanias 1 ym guih gsiin ta 4D cinema giin talaar buren mongol orchuulagtai nom eswel video hicheel eswel ooroo ymar 1en ene ydg tool geh met ymnuudiig oruulaad ogooj hariu bicheerei huleej by

    • Reply
      Author
      Mandakh.P

      Одоогоор ах нь синема 4д судлаагүй байгаа болохоор сайн хэлж мэдэхгүй нь ээ… Lynda.com хичээлүүд их сайхан. Үнэгүй олно гэвэл торрентоос хайна даа…

  • Reply
    Author
    Odongua

    Mandakh-daa mash ih bayarlalaa, iim goi hicheel oruuljgaad n,
    Mash oilgomjtoi goi bichsen bn 🙂

  • Reply
    Author
    oyuka

    bayarlalaa mash goyo medeelel bna yag ene l problem bolood bsan yum mash ih bayrlalaa bs tanias 1 yum asuuh gsiin bi sayahan nikon d3100 absiin tgd hvmuusees asuuj sudlaad bsan chine mergejliin cameruud tsaanaasaa yag heden zurag abna gsn orts hushignii tohirgootoi baidag ghiin vnen vv tgd neg ih zurag turshij abaarai ehleed nom interneetees sn sudalj bgad camera deeree zurag ab ghiin yah uu

    • Reply
      Author
      Mandakh.P

      Аан ер нь аливаа зүйл мраллын элэгдэлд ордог гэж ярьдаг тийм учраас хөшиг дээш доош хөдлөж байдаг механик эд шүү дээ. Хэзээ нэг өдөр тэр гажих юм уу бүүр таг болох зүйл гарах нь ойлгомжтой. Дундажаар 100 мянган буулгалт гэж тодорхойлсон байдаг. Тиймээс авч байгаа зураг болгон чинь үнэтэй байдаг юм шүү. Хайрлаж яваарай 🙂

  • Reply
    Author
    zoloo

    byarlalaa goe mdeelel tawj bgd ta cinema 4D talaar oiriin xugatsaand medeelel tawj ogooch thuu tanitai tgd xolboo barimaar bna asuuj todruulax zuil ix bna

    • Reply
      Author
      Mandakh.P

      Сайн байна уу ах нь С4 хэрэглэдэггүй болохоор бас мэдээлэл муу л байна. Удахгүй маяагаар нийтлэл бичих болно оо 🙂 Маяа бүүр гоё байх болно 🙂

  • Reply
    Author
    ganaa

    Сайнх уу мандах ахаа би Canon 60D авсан юм тэгээд зурагаа саринуулахгүй авж чаддаггүй ээ тэгээд миний дээр хөшиг нь хаана байгааг мэддгүй тохиргоон өөр байхын та тус болооч

    • Reply
      Author
      П.Мандах

      Зураг буулгах товчны тэнд эргүүлдэг гийдэр байгаа. Ард талын гидер биш шүү. Тэрийг нааш цааш нь хөдөлгөөд туршаад бай. Хөшиг удаан болохоор сарниж байгаа байх. Энгийнээр ингэж тайрлая. 60D сайхан сонголт амжилт 🙂

  • Reply
    Author
    ganaa

    баярлалаа над шиг сайн мэдэхгүй хүмүүст туслаж байгаад

  • Reply
    Author
    canon

    Мандах ахаа миний Canon 60D дээр 1/50 гэж тохиргоо байхгүй 3.5-22 энэ тэр гэсэн байхын энэ нь юу гэсэн үгүү яагаад өөр байгаан бол

    • Reply
      Author
      П.Мандах

      3.5 – 22 гэдэг маань хөшиг/өрц онгойх болон нээгдэх хэсэг аан харин чиний яриад байгаа нь хөшигны хурд 60D дээр зураг буулгах товчны тэндэх нь гидрээ нааш цааш нь хөдөлгөөд үз. Хөшигны хурд харин ард талд байдаг гидр нь өрцний хэмжээ…

  • Reply
    Author
    buka

    Sain uu mandah ahaa bi 60D awaad hed honj bgaan tegd video ndr n tawihaar neg ym shad chad geed dugaraad shunganaad bhiin durginhn ter hawid l ym shig bn tgd video hiiher ter chimeen orood bhiin ih bvteghen l sonsogdl bgaama ugn chimeegv gazr bl changa sonsogd j bnlee tgd camer drn tawihaar jvgeer bhiin ene n yundaa baigan boloo nadd tuslaach

    • Reply
      Author
      П.Мандах

      Дурангынхаа auto focus ийг M дээр нь тавь. Лензний моторын дуу ороод байга биз. Тэгээд гараараа хөдөлгөж фокусаа тохируулна 🙂

  • Reply
    Author
    buka

    энгэрийн микрофонийг 60D холбох вэ ер нь ямар мик зүгээр вэ мандах ахаа хэлж туслаач

  • Reply
    Author
    одбаяр

    мундаг сайхан зөвөлгөө байна би канонтой өөр ихийг тавиарай

    • Reply
      Author
      П.Мандах

      Баярлалаа 🙂 Дараагийн удаад unicode ашиглаж бичээрэй. Тэгэхгүй бол арзайж байна л ээ би засаад өөрөө өөртөө сэтгэгдэл үлдээчихлээ ккк

  • Reply
    Author
    Baatar

    Sain bn u ? Saihan medeelel bainga oruulj ogdogt ih bayarldag shuu . Camer geheer Nikon Canon gej humuus ih yaridag l da … minii huvid bol SONY,Panasonic geed oor cameruudiig hereglej uzeed Nikon ,Canon-s duthaargui chadaltaig n medersen. Gehdee Nikon Canon n bol Lensnii torol ihtei bolhoor sonirholtoi sanagddag.Tsaashidaa bi togtmol helbereer Nikon-g sonirhoyo gej bodoj bga um. Odoogoor sonirhoj bga n Nikon D7000 -g sonirhoj bn . Ene camer-n talaar delegrengui medeelel ogch tus bolooch.

    • Reply
      Author
      П.Мандах

      Сайн байна уу блогоор минь зочилсонд баярлалаа 🙂
      Nikon сонирхож байгаад чинь сайшаалтай байна. Одоо та nikon d7000 биш d7100 сонирхосон дээр гэж бодож байна. Видёо бичлэг, фокус мэгапиксел гээд л нэмэгдсэн зүйл зөндөө юм. Би ч бас хувьдаа тэрхүү камерыг сонирхоод байна. Энэхүү сайтанд маш ойлгомжтой бичсэн байна. http://www.dpreview.com/reviews/nikon-d7100

  • Reply
    Author
    Baatar

    Sain bn u? hariu bichsend bayarlalaa.
    Bi harin neg tanidag hundee Japanaas D7000-g avaad ireech geed zahitsan bj bgaad avchihsan um l da. Tanii taniltsuulsan saitiig uzej sonirholoo. oilgodog bol ih saihan um bichigden bololtoi .daanch bi english de tiim ch sain bish um. durguitsahgvi bol ta ene camernii talaar ooriinhoo ugeer tailbarlaad ogooch . Buren ezemsheed surchuul ug n saihan ed shig l sanagdaad bga um.

    • Reply
      Author
      П.Мандах

      Удахгүй энэ талаар нийтлэл хүргэх болно. Баярлалаа

  • Reply
    Author
    moojig

    Sain bn uu ? asuuh zuil ih l bna bi hed honogiin omno canon 100d avsan yum lda herhen sain zurag avahaa medehguim bas white balance custome iin herhen zov tohiruulah ve zaj ogj tuslaach, Bas canon 100d her camer ve ? avsan hoinoo buruu songolt hiichvuu ch gej bodohiin.

    • Reply
      Author
      П.Мандах

      Зураг буулгах талаар гээд нийтлэл байгаа тэрэн дээрээс хараад дуурайгаад хийчихээ. Камерандаа биш ерөнхий ойлголтууд бичсэн байгаа ок 🙂