• Share on Google+

Үсгээр урласан лого та энд тэндгүй л харсан байдаг. Нэг компаний нэрийг төлөөлсөн ганц үсэг юм уу эсвэл бэлэг тэмдэг мэтээр тодорхойлсон байдаг шүү дээ. Энэ нь мэдээж амархан толгойд шингэдэг бөгөөд нэг л мэдэхэд та түүнийг брэнд болгочихсон л тууж явна. Учир нь гайхалтай маркетингийн судалга, дизайнерын ур чадвар дээрээс  бүтдэгтэй холбоотой. Үсгэн лого нь цээжилхэд амархан мөн үсгээрээ тухайн компанийг шингээж чаддаг. Дэлхийн хаана ч аль ч улсын хүн (Ямар ч дурак ойлгохоор:P) ойлгохоор энгийн бас чамин зүйлийг агуулах юм. Бас их сүр дуулайнтай лого тохирох тохирохгүй зүйлээс хамаараад гаргаж буй бүтээгдэхүүн болон үйчилгээгээ алчихдаг

1.БАЙ Үйлчилүүлэгчидээ мэдээж хандсан байх хэрэгтэй. Тэд нэг хараад л толгойд нь буухаар сайн бөгөөд бүтээлч байх юм уу даа. Мундаг том компаний лого муухай байсан ч үйлчилгээ нь аваад явж байгаа компаниуд Монголоор нэг шүү дээ:P Бид банкны логонуудыг маш сайн тогтоодог тэд үсгээр дүрсээр ихэнхдээ илэрхийлсэн байдаг.

2.Маш жижиг Лого хүсэгчид надаас ийм зүйл хүсдэг. Жишээ нь: Сүртэй, өнгөлөг, том, энэ газар шиг нтр гээд л явж өгнө. Үгүй дээ лого маш жижиг зүйлээс эхлэдэг. Ганц ЦЭГ л дизайнтай бас оновчтой байж чадвал тухайн компаний брэнд (нүүр царай) ч болох боломжтой. Лого том ч бай жижиг ч бай өчүүхэн зүйл дээр байршуулсан ялгар ч байх хэрэгтэй.

3.Фонт Үсгийн фонт их чухал учраас та бүгдийг нь тооцоолсон байх хэрэгтэй. Хэдийгээр дизайны ажилд фонд тохирох ч бичиг баримт толгой хөл, бүгдэн дээр нь энэхүү үсгэн логоны фонтоороо ордог.

4.Бэлэг тэмдэг Тиймээ нэгэнтээ лого маань байгуулгийн бэлэг тэмдэг сүр хүчин байдаг.  Энгийн лого хэрнээ сүр сүлдийг бэлэгддэг байх хэрэгтэй. Энэ нь таны компанийг бусдаас ялгаж өгөх гол зүйл юм.

5.Дүрс Үсгэн лого ганцаараа биш дүрстэй хамт орж явдаг. Мэдээж дэвсгэр, өнгө, бэлэг тэмдэг агуулсан, жижиг дүрсүүд гэх мэт байх ёстой орчин болно. Жишээ нь Nike, Microsoft, гэх мэт компаний логонууд байдаг бол үсгээрэ байрших Toshiba, Nokia гэх компаниудийг та мэдэх биз ээ.

6.Өнгө Мэдээж өнгө чухал юм. Зохисгүй баахан өнгөний хэрэглээ, оновчгүй хүнд хүрэхгүй өнгө ч гэж хүртэл бий. Нэг логонд 2-3 л өнгө л тохиромжтой байх болно. Энэ нь мэдээж бас л ихдээ орно. Алдарт Алим, Нүүрний ном ердөө л нэг өнгөнд л багтаж хүмүүс түүнийг нь хаанаас харсан ч мэддэг шүү дээ. Хар Цагаанийг мэдээж өнгө гэж тооцох хэрэггүй. Тиймээс энэ хоёроос бусад өнгөөр тодорхойлох ч бий. Орчин үед сулавтар өнгөнүүд моодонд орж байна даа.

Үсгэн ч бай дүрсэн ч бай бэлэг тэмдэг ч бай логонд маш их хөрөнгө зарцуулж бүтээлгэж байгаарай. Таны компаний ирээдүйн нүүр царайг илтгэх гол зүйл юм. Аливаа үйлчилгээ цогцоороо оршин тогнож байж үйлчилгээ, бүтээгдэхүүн чинь бүгдэд хүрэх явдал юм. Энэ нь мэдээж байж болох нэг хэсэг нь юм.

 

 

  • Reply
    Author
    Mandakh ahiin shavi :)

    oilgoloo 2 bayarlalaa

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.