• Share on Google+

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол нохой 2012 тэмцээнийг сонирхон үзэнгээ хэдэн зураг буулгав. Монгол хоточ нохой үржүүлэгийн төвөөс зохион байгуулсан тус арга хэмжээ маш сайхан болж өндөрлөлөө. Үүгээр Монгол нохой буюу БАНХАРЫГ олон нийтэд суртачилан басхүү Монгол нохой утсаж үгүй болоогүй гэдгийг ойлгуулсан юм. Мөн Монгол нохой гэж дэлхийд данстай болгохын төлөө ажиллаж буй залуус хувь хүмүүс байсан нь үнэхээрийн бахдам сэтгэл төрүүлсэнийг нуух юун байхав. Зиа тэгээд  тухайн өдрийн тэмдэглэл та бүхэнд хүргье

2012.02.11 ны хагсайн өдөр байсан юм. Монголын фликэр группын залууст өмнөх өдөр нь зар тараасан учир би гэж нохой эрхлүүлэх өвчин болсон амьтан уухайн тас явна гэдгээ мэдэгдэв.  Өглөө эрт тэнгэр хангай сайхан фликэрийн андууд бас ах нартай уулзан Бэлхийн автобусанд суугаад Дамбадаржаагийн эцэс хүртэл явлаа. Эцэст дээр буугаад хуучин хийдийг сонирхонгоо хэдэн зураг буулгав. Мөн нэг ардын дууны клипны зураг авалттай таарсан тул зураг буулгах модел хүртэл таарсан нь сонирхолтой байв. Тэгж зураг авч байтал зохион байгуулах комиссын хүмүүс биднийг машинаар авсан юм. Тэндхийн хиймэл нуур байсан газар нь өвөл их гоё гүдгэр талбай болсон байв.  Энэ ч мэдээж нохой цуглаан болоход таатай нөхцөл байв. Шууд буугаад нохой эрхлүүлэх төлөвлөгөөтэй би эрхлүүлэх биш хүдэр чийрэг том том нохойнуудаас жаахан айдас төрж эхлэв. Пөн пөн хийсэн дуутай нохойнууд энд тэндгүй. Юун түрүүн зураг буулгаж эхлэв. Зохион байгуулах комисс биднийг илүү их зураг буулгахын тулд үзэгчдийн дунд орохыг зөвшөөрсөн тул зураг авахад таатай байв өө. Тэнд дундаас Ёндоо гэх нэг тэнэгхэн байрын эгдүүтэй нохой яахын араггүй сэтгэл татсан юм. Цаанаа л нэг дөлгөөхөн, хүнд ямар ч гэм хоргүй. Эзэн нь бололтой нэг жаалхүү Монгол дээл өмссөн дагуулан үзүүлсэн юм. Монгол дээл хувцасаар гоёж Монгол нохойгоо хөтөлсөн жаалхүүг харах бахдам сайхан байлаа. Бас нэг эгдүүтэй амьтан бол Нянгар хэмээх сахилаггүй бас тэрүүхэндээ сургуулилттай нохой байсан юм. Тухайн өдрийн ярианы сэдэв болсон нохой тэр байв.  Монгол банхар нь цээж том хошуу богино багтгар бүдүүн халтар алаг, шар, цагаан, цайвар, зүстэй байдаг. Сүүл нь цагираг хөл бүдүүн том биеэрхүү жинхэнэ хонь  ч нохой  гэлцдэг. Хотол бүхэн мал сүрэгээ эл нохойнд даатган тайван нойрсож чаддаг байсан гэлцдэг. Тиймдээ ч Монгол эр хүний бахархал болсон юм. Ингээд  дара нь бид Гачууртад очин Түвд банхарын цугларалтыг үзэх завшаан гарсан юм. Хүдэр чийрэг биетэй үс ноос гэж тоймгүй. Хүний бүсэлхийтэй энэ тэнцүү энэ нохой ааш аяг гэж аймшигтай юм хэхэ. Гэхдээ л нохой юм гэсэндээ сайхан сүрлэг бие дөлгөөн сайхан тогтуун байдал гээд л  бүх зүйл нь бүрдсэн байв. Тэндээс Баавгай гэдэг 2 сартай нохойг үзэх завшаан гарав. Мэдээж тэр нь ямар ч гэм хоргүй 2 сартай гөлгөн нохой. Тэгсэн ч гэсэн аймшигтай том биетэй хэхэ. Түвд банхар нь өндөрлөг газар амьдардаг тул үс ноос ихтэй гэлцдэг. За тэгээд зургаас та бүхэн сонирхоорой 🙂

[nggallery id=4]