• Share on Google+

Нэгэнтээ технологи нь адилхан зориулалт нь өөр өөр болохоор камер гэж хэлээд хэвших хэрэгтэй. Тэгэхээр би гэрэл зургийн хэрэгсэл хэрхэн худалдаж авах юуг анхаарах, ямар брендийг сонгох талаар өөрийнхөө үгээр зөвлөгөө хүргэе.

1.Хэрэглээгээ тодорхойлох. Надад итгээрэй заавал том камер бидэнд хэрэггүй 🙂

Хамгийн түрүүнд та хэрэглээгээ тогтоох хэрэгтэй. Ер нь мөнгөөр зодоод л камер авчих гээд зүтгэнэ бас давхар үзэмж том хэмжээ гэх мэт явж өгнө. Гэтэл дараа нь түүнийгээ ашиглахгүй байх нь дэмий мөнгө үрсэнтэй ялгаагүй тусна. Хэрэглээгээ оновчтой тодорхойлох нь таны хувьд мөнгө ч тэр сайн чанрын зүйл сонгоход ч тэр ашигтай тусна. Жишээ нь блоггер миний хэрэгцээнд, төрөл бүрийн график дизайн, контентууд зэрэгт ашигладаг. Иймд бүтэн мэргэжлийн үнэтэй камер тийм ч их шаардлага гарахгүй.

Камер бол үнэтэй хэрэглээндээ орох тул гайгүйхэн ухаалаг утаснаас ч үнэтэй байдаг. Нэг удаа л авчихвал таны насан туршийн хэрэглээ болдог тун сайхан эд. Камерын ханшийг бас 3 хувааж үзнэ.

  • Point-and-shoots: 200 доллараас эхлэх чип (жижиг) камерууд юм. Гэр бүлийн хэрэгцээ, сурважлага, найз нөхөд амралт зугаалга, хурим хүлээн авалт, бүх л өдөр тутмын хэрэглээнд тун боломжтой гэж үзнэ. Одоо ч ухаалаг утас нь энэхүү камертай үзүүлэлтийн хувьд адилхан болсон цаг. Гэхдээ Камер бол камер таны хэрэглээ ямарч байж болно.

point

  • Megazooms: 400 – 500 доллараас эхлэнэ. Мегазүүм төрлийн камер нь залгаатай жижиг татдаг дурантай бөгөөд технологийн хувьд ухаалаг утас, өмнөх чип камернуудтайгаа төстэй боловч 10 дахин ойртуулах мөн мэргэжлийн камерийн тохиргоонууд багтаасан байдаг.
  • Mirrorless: Буюу тольгүй камернууд энэхүү ангилалд багтдаг ч бүүр үнэтэй загварууд нь ч байна. 800- 2500 ногоонд нэгэнтээ гэрэл зураг сонирхоод камерын ид хавийг үзчихсэн. Наанатай цаанатай болоод ирэхээр энэ ангилалын камеруудыг худалдаж авна. Ерөнхийдөө хагас мэргэжлийнх мөн мэргэжлийн түвшиний хэрэглээд ч хүрдэг. Гэрэл зураг талаасаа ч тэр хэрэглээндээ ч тэр арай л өөр өнцөгөөс авчихдаг болдог. Ан амьтан аялал, Спорт хүнд нөхцөлүүдэд зураг авах болно. Үнэ өртөг ч тэр технологийн үзүүлэлт ч тэр их боломжийн ангилал юм. Ерөнхийдөө энэ ангилалаас камерны үнэ өндөр болж эхлэнэ.

mid_cameras

  • Dslr: 2500 ногооноос дээш мэргэжлийн хэрэглээ болж эхлэнэ. Тэд иймэрхүү ханштай эд ашиглах бол асуудал биш тэр хэмжээгээрээ олно гэсэн үг дээ. Энэ англилын камерууд хүнд нөхцөлд байх чадвар, секунд болж өнгөрөх хором бүрийг алдалгүй авах хурд, модон дээр сууж буй шувууны нүд бүрийг тод томруун харуулах, спорт аюултай агшинг гэрэл зурагт буулгадаг. Энэ англилын камерууд нь зургийн авахдаа бидний дундаж камеруудттай төстэй боловч. Гарт эвтэйхэн байдал нэмэлт функцийн товчнууд сонирхогчидод зориулсан бүх зүйлүүд нь үүн дээр байхгүйд оршино. Байгалийн хүнд нөхцөлд дээр ээ 2 ширхэг баттерианы суурь үндсэн дэлгэцээс гадна нэмэлт дэлгэц маш хурддтай авах тохиолдолд гар шалгамгай байх үүднээс нэмэлт товчнуудаа ашиглах ч юм уу. Мөн үүнд зориулсан дурангууд холыг татдаг хэрнэ тод томруун тодрол сайтай авах чичиргээ хамгаалалт гээд бүрдүүлэх зүйлүүд олон болох юм.

pro_cameres

3.Ямар бренд сонгох вэ?

Үүн дээр их маргалдана гарна даа. Канон Найкон гээд л маргах бол энүүхэнд хүн өөрийн барьсан зүйлийнхээ талд орно. Аргагүй дээ аль ч брэнд нь байсан зургийн хэрэгсэл бол жинхэнэ гайхамшиг болтлоо хөгжсөн. Зураг буулгах товч дээр дарж шагайвчаар шагайж тухай обектийг авах цаанаа л нэг хорхой хөдлөм сайхан. Үүнд өөрийн бодлоор онолдохгүй хуваалцая. Канон Найкон Сони Панасоник бүгд л Япончууд үйлдвэрлэдэг. Камер өөрөө маш бат бөх нарийн хийцийн дагуу бараг л хулхи гэж байдаггүй тул чанар гэж үнэхээр сайн. Нэг л худалдаад авчихад хуучирч элэгдэж дуусдаг нь үнэхээр сайхан. Panasonic, Zenith, Canon, Nikon, Olympus, Sony алийг ч сонгосон таньд асуудал үүсэхгүй.  ТАНЬД ГОЛ НЬ ЗУРАГ Л ҮЛДЭХ ШҮҮ ДЭЭ

4.Дуран. /Lens/ Мегапиксел болон татдаг дуран бол бүх зүйл биш

Зиа тэгээд камераа авчихаар нэг жижиг дуран юм уу мөнгө нэмээд үл ялиг дундаж дуран ирнэ л дээ. Гэтэл үндсэн камерын биенээс гадна дурангууд нь камертайгаа адил үнэтэй болчихдог. Дээр бичсэн үнэ ханш бол камертай нь дагалдаж ирэх дурантай нь хавсарган гаргасан миний тооцоо юм. Гэвч ингэлээ гээд муу зураг гарчихгүй. Дагалдаж ирдэг дурангуут ямар ч тохиолдолд ашигладаг энгийн дурангууд юм. Өмнөх үнийн дүнгүүдтэй төстэй тусна. Гэхдээ 600 доллар камер авлаа гэж бодоход дуран нь 1300 доллараар авчихад их сайхан болж өгнө. Эсэргээр нь авбал нээх сайхан зүйл мэдэр ч чадахгүйд хүрнэ. Дуран үндсэн энгийн хэрэглээнд 400 – 800 долларт тун сайхан дурангууд авчихна даа. Мэргэжлийн гэх тодотголтой нь бол багдаа 900 доллараас эхлэдэг. Үнэтэй дурангууд нь болороор хийдэг юу юу ч билээ орц материал нь нарийсаад ирэхээрээ үнэ нь өндөр болно. Ер нь дурангийн хувьсал, шинэчлэл цахилгаан хадгалагч шиг хөгжил нь удаан тул сайн дуран насан туршийн хэрэглээ болдог. Сүүлийн үед ажиглаад байхад дурангууд мотор нь сайжраад л , дуу чимээгүй хурдан авдаг гэсэн механик шинэчлэлүүд харагдаж байна.

5.Бусад хэрэглэл

Камер дуран 2 оос гадна таньд хамгийн чухал зүйл аюулгүй байдалд байх оосор бугуйн оосор сайн чанрын цүнх, дурандаа зориулан филтер буюу хамгаалалтын шил, камерын толь дэлгэц шил арчих тусгай алчуур шингэн үлээдэг бүлүүр бүгдийг нь заавал авах хэрэгтэй. Зориулалтын бус зүйл хэрэглэж Монголчилов оо 😛 камерны настай хамаарна. Мөн гэрэл/speed ligth/, камерын хөл /tripod/ нэмэлтээр авчихаж болно. Зураг хадаглах картаа зөв сонгоорой.  Тоос шороо хир бурдагнаас хамгаалсан зүйлүүдийг 1 дүгээрт тавих хэрэгтэй.

6.Хаанаас худалдаж авах вэ?

УБ-д томоохон цахилгаан бараануудын дэлгүүрт байна л даа. Гэхдээ тэд бол камерыг бол цахилгаан бараа талаас нь зардаг тул тэднээс авахаа жаахан бодоорой. Каноны албан ёсны төвөөс авчихаж болно. Голомт банкны картны төвийн хажууд байрладаг. Миний мэдэхээр Мөнгөн завьяагийн тэнд ТУНА гээд дэлгүүр байдаг. Баруун 4 замын Нарантуул зочид буудлын урд талд камер шоп гэж бас байдаг. Компьютер ланд төвийн 2 давхарт Түвшин гэх хүнийг сураглаж уулзаарай. Эндээс авах нь шулуухан ямааны мах халуун дээрээ амар байдаг ч их үнэтэй байдаг. Танидаг хүмүүсээр захиулж найдвартай интернэт худалдааг сонгох нь хямд тусна. За иймэрхүү байдлаар та камерын сонголтоо хийнэ гэж бодож байна. Би тухайн үед камераа авах үед ийм асуудлуудад тулгарч байсан юм. Хүн амьтнаас асуухаар өөр өөрийнхөөр хариулж байсан ч үр дүн ердөө гарахгүй толгой эргүүлж байсан юм. Үнэ ханшаа харж байгаад 1000 доллар доторх камернууд хооронд сүр сар хийсэн дэвшил байхгүйг та бодох хэрэгтэй. Сайн камер тэдэн доллараар авна гэх нь асуудалтай юм. Үнэ өндөр байх тусам түүнийг дагаад чанар байдгыг камер бол утгаар нь таньд ойлгуулах болно.

Таньд хамгийн их сонголтонд тань нөлөөлөх хэрэгтэй сайтуудыг хүргье

Би өөрийн зүгээс санал болгох багцуудыг сонирхуулая: Минийхээр эдгээр загварууд бас дурангууд тус сайхан сонголт гэж бодож байна.Канон /Canon/ 1000 доллараас доош Canon 550D, 600D, 1100D, Sony Nex + 18-55 is дуран бусад хэрэглүүдтэйгээ багтчихдаг. Мэдээж энэ загваруудаас аль нэг нь л дээ. Үүн дээр 18-135 мм арай илүү татчихдаг бол 1000 дөнгөж л гарна. Nikon d3100 d5200 d90 эдгээрүүд маш сайхан сонголт болно. Өмнөх загварууд нь D70 D60 D3000 гэж үнэ боломжийн байх ч арай боловсронгуй хувилбарууд нь өмнөх нь 3 нь байх болно. Дурангийн хувьд канон адил хэмжээтэй авчихад давгүй. Мөн 18-200mm нэмээд өгчихвөл зиа тэгээд сайхан шүү дээ. Сая гаран төгрөгтэй бол эргэлзэж тээнгэлзэхгүй үйлдвэрлэгдсэн оныг нь харж байгаад л авчихна. Сүүлд гарсан дэвшилүүд өмнөх загваруудаа бодвол илүү боловсронгуй болох нь дамжгүй. Гэхдээ хуучин загварын шилдэгүүд нь үнэ нь хэвэндээ арай технологи нь сайжирсан хямд байх ч тийм тохиолдол маш анхааралтай судлаарай. Nikon D7000 сүүлд гарсан ч Nikon d300s ээс хямд байх ч юм уу. Энэ тохиолдолд шинэ технологийн шинэчлэл гэхээс илүүтэйгээр материал гарт эвтэйхэн байрлах удирдлагууд бат бөх байтлаар нь 300s -ийг сонгох юм.

  • Reply
    Author
    tsagaan budaa

    uu chi camera awtsan hoino yum bicheed bh da yadag ih medeh we

  • Reply
    Author
    etvgen

    Шууд 550D :P, эсвэл 600D энэ хоёр л таалагдаад байгаа ккк тэр 18-135мм тэй л авчихвал болоо болоо мөнгөө цуглуулнаа :)) сайхан зөвөлгөө байна баярлалаа.

  • Reply
    Author
    etvgen

    Canon EF-S 55-250mm f/4.0-5.6 IS Telephoto Zoom Lens for Canon Digital SLR Cameras – $199
    Canon EF-S 18-200mm f/3.5-5.6 IS Standard Zoom Lens for Canon DSLR Cameras – $536
    Sigma 18-200mm f/3.5-6.3 DC Lens for Canon Digital SLR Cameras – $279

    Эд нар яагаад ийм яалгаатай үнэтэй байгаан бэ?

    • Reply
      Author
      Mandakh.P

      Sigma OS тэй байвал илүү үнэтэй болчихно. 55-250mm татдаг дуран гэхдээ бараг л сонирхогчийн талруугаа. 18-200 бол хажууд нь хэрэглээ дүүрэн сайхан ленз хөдөө гадаа хотын соёл үзэж зураг авахад янзтай гэхдээ САЙН ленз бол бас биш 🙁

  • Reply
    Author
    natsga

    Saihan zuvluguu bna. thanks bi bas l camer avsaniihaa daraa chamaig olloo. Sony alpha a300 2 linztei ni, mongoloor zaavar heregtei bna.yaj oloh ve? I am a beggeiner.

    • Reply
      Author
      Mandakh.P

      Сони юм хум бас хэцүү шүү. Би Монголд байх талаар мэдэхгүй юм гаднаас захиад аваад өгч болно 🙂

  • Reply
    Author
    flower

    bi say shine jileer Nikon D3100 avsan ashiglaj sn chadku l bndaa ehheeh tgeed oroldood bval surah bhdaa 🙂

    • Reply
      Author
      Mandakh.P

      Дхх 🙂

  • Reply
    Author
    Skork

    Ih goy medee bas ih goy site bna amjilt!

  • Reply
    Author
    sonirhogch

    bayarlalaa heregtei zuvulguu baina. neg camer avah sanaatai nikon d5100 taalagdaad bgaa. nikon d5100 giin talaar delgerengui helj ogooch. davuu tal, sul tal, nemelt yu yu hereg boloh geed l…

    • Reply
      Author
      Mandakh.P

      Сайн байна уу. 5100 бол сайхан сонголт оо. Эргэдэг дэлгэц мөн никон загварын видёог шинэчилсэн сайхан загвар. Яахав тийм үнэтэй камерууд дундаас нэмэлт жижиг дэлгэц байхгүй. Ганц нэг товч л эвгүй байрлалтай байх түүнээс бол асуудалгүй сайхан загвар. Амжилт хүсье

  • Reply
    Author
    Anonymous

    bayarlalaa. mash ih tus bolj bna

  • Reply
    Author
    tse

    Chi yamar camer barij bn be? ter sonirholtoi sanagdaad bna

    • Reply
      Author
      Mandakh.P

      Canon 60D 50mm f1.8 л хэрэглэж байна

  • Reply
    Author
    tugsuu

    mandahaa gaduur gaigvi hyamd 60D zarah hvn amitan bhgvi biz?

  • Reply
    Author
    Anonymous

    камерын хөл хэдтэй байдаг вэ?

    • Reply
      Author
      Mandakh.P

      50.000 аас л эхлнэ. Мэдээж сайн хөлнүүд бол 150 мянгаас эхлнэ л дээ Төмөр сунах эргономик байдал гээд нөлөөлөх зүйл олон.

  • Reply
    Author
    Jack-p

    Сайхан зөвлөгөө байна.

  • Reply
    Author
    galaa

    saihan zovolgoo ogsond bayarlaa ho!
    ooroos chin neg ineedtei ch yum shig neg yum guya ho!!!

    Bi odoo UK-d amidarch baigaa yum aa. ene site http://www.ebay.co.uk aas camere songood ogooch ho! une 400-600 pound baihad boloh baih aa. tuslan gej naidaj bain. songoson camera iinhaa link iig yavuuljih d l boln oo

    • Reply
      Author
      Mandakh.P

      Энийг л яаж ийж байгаад авчих… Чиний хэлснээс 70 гаран фунт илүү юм Би найздаа үүнийг санал болгосон. http://bit.ly/IKVH2l

  • Reply
    Author
    mooNdoo

    yr ni l nadaa law terguulegch ni canon nikon 2 ene 2 avaltiin huwid ongo zai 2 ondoo avdag europchuud nikon ih hergelj canoniig aziud ih hergeldgeeree l yalgaatai yumdaa (minii bodol)

  • Reply
    Author
    hash

    баярлалаа ганц камер авах гээд тэвдэж байлаа

  • Reply
    Author
    trouble

    Camera sn medehgui mani meted ih heregtei zuwluguu bn bayarlalaa. Tanias yum lavlah gsn yumaa!
    Aav say yu ch heleegu bhad ooroo neg Nikon Coolpix l810 geed camera awchijee, muuhan camera shig sanagdlaa. Enenii talaar neg heden yum heleed ogooch! n_sodkoo@yahoo.com heleed ogoorei mash ih heregtei bn 😀

    • Reply
      Author
      Mandakh.P

      Зүгээр л наадахаараа зураг буулгаж эхлэ гэж зөвлье Муу камер гэж байхгүй 🙂

  • Reply
    Author
    mozu

    hi, saihan medeelluud bichsend bayarlalaa. bi hed honogiin omno korea-ruu nikon D5100-g zahichaad tesch yadan huleej bn. harin ireheer yaj zurag avah ve geel tolgoi hurehgui bn aa. nadad zurag avah, apparatandaa yaj tohirgoo hiih talaar gariin avlaga nom zardag gazar baival helj ogooch? mon oort chine tiim gariin avlaga hicheel baival file-r ogooch? minii ID: mozu12@yahoo.com

    • Reply
      Author
      Mandakh.P

      За удахгүй нэг товчихон гэрэл зураг буулгана

  • Reply
    Author
    JKL

    Hi mash heregtei zowlogoo bna. Nikon D3200 gj shineer garsan gesen hir ve? Bi ug n Nikonii D5100 avah gj bgan D3200 D5100 2-iin ali dajgui be? help me I’m beginner. tnk u

  • Reply
    Author
    neo

    hey 800 000 d camer avah sanaa bn. Tuslah hun bn uu ho. sms send

  • Reply
    Author
    moogii

    snuu ih dajgui zowlogoo bn canon 1100d g awsan yumldaa hagas mergejliinh gesen uguu yaj goy zurga awah talaar bas camernii taniltsuulga haanaas awj bolhuu

  • Reply
    Author
    sonirhogch

    manuust tus bolhoor gerel zurag geed dajgui nevtruuleg baidag yum bna. bi ch cameraa barichaad uzeed l bn sain oilgohgui yum. hehe
    http://www.youtube.com/watch?v=xHp-6Z34nKI

  • Reply
    Author
    Отгон-Эрдэнэ

    Сн уу.
    Цаг зав гарган үнэт зөвлгөө бичсэнд баярлалаа.
    Гэрэл зураг эхлэн суралцагч ямар үзүүлэлтэйтэй сам байвал сн бэ. Cуралцаж эхлэх хугацаандаа сам-ынхаа тохиргоо эффэкт нтр-ыг ухаад мэдчихдэг байвал ямар загварыг санал болгох вэ .

    • Reply
      Author
      Mandakh.P

      Canon 60 or Nikon d90 гоё загварууд… Хүмүүс камер авах зүйлээ эндээс харчихаж байгаам чинь одоо ойлголтуудыг нь хичээл болгон оруулах болно оо… 🙂

  • Reply
    Author
    Doljo

    Hi,
    heregtei medeelel ihtei goyo site bnoo..
    Mandahaa, tanias yum asuug gsiin..Bi Nikon D3100g sonirhoj bailaa ldaa..tegsen chini D3200ni garad irlee..bi aylal juulchlaliin chigleliin ajiltai hun ldee..tgeed aylaiin turshid zurag avah, mun uuriin website deere ter zuragnuuda bairluulah bodoltoi bgan..ene tohioldold yamar camera avbal deer ve..bi Nikon.g iluu sonorhoj bn..D3200g avbal nemelt yamar duran, yamar hergseluudiig nemj avbal boloh boloo/

    ene talaar zuvulguu uguuch!
    nadad mashu chuhal asuudal bolood bn ldaa

    Bayarlalaa

    • Reply
      Author
      Mandakh.P

      Найкон д3200 тань судлаж үзлээ… Их сайхан эд байна зөв сонголт болж байна.
      Мэдээж аялалын зураг авах бол өргөн ленз хэрэгтэй бас татдаг нэг ленз нь байх нь их чухал юм байна.
      Мөнгө тань боломжийн гэж үзвэл 18-200мм авчихад зүгээр юм байна даа. 18 – 200 аа авахдаа заавал найконы брэндийг сонирхоорой. Блогоор зочилсонд баярлалаа

  • Reply
    Author
    man dark

    hi bayarlalaa oilgolt ugsund bi odoo japand baigaa l daa gaigui hymd aparat avdiimuu sanaatai sudlaad l bna er n huuchin baraanaas camera avbal yaahuu gaigui boluu avbal yu yug n anhaarah heregtei ve zuvluuch

    • Reply
      Author
      Mandakh.P

      Японоос хуучин зүйл бол гайгүй байлгүй дээ. Манайд бол хэцүү ш дээ ядаж шаттерийг нь сольчихсон байвал бид мэдэхгүй. Дуран бол 2 дахь гарын зүйлийг авахад гэмгүй. Боди бол ер нь ч тийм сайн сонголт биш 🙂

  • Reply
    Author
    Оогий

    Сайн байнуу зөвлөгөө өгсөнд их баярлалаа
    Асуух зүйл байна Гэрэлтэйд бол дажгүй зураг авч сурч байна
    Би Canon 60D 18-135, 70-300 дурантай авсан юм.
    Шөнийн зураг tripod тавиад 10-30 сек дээр flash off+iso100+WB-auto гээд бүх зүйлийг бодож бодож авсанч хар гараад iso-g нэмэхээр зураг шуугиантай болчихоод байх юм

    • Reply
      Author
      Mandakh.P

      Уг нь зөв л хийсэн байна. Наадаханд чиний л камер буруутай хэхэ. 5D 1D загварууд бол ISO тэгж авахаар шуугиан үүсэхдээ бага мөртлөө ISO илүү өндөр хэмжээнд ч авдаг. Тиймээс эдгээр загваруудаас бусад загвар бол ISO талаараа маш муу. Ер нь камерууд ISO сайн болоод ирэхээрээ үнэ нь нэмэгдээд байгаа санагддаг 🙂

  • Reply
    Author
    sansar

    Hi all! Bi nikon d300s 18-55mm, 55-200mm les-tei , iluu battery, hairtsagtaigaa barag shineeree bgaa camer aa zarmaar baina. Full frame pro bolohoor ashiglaj chadahgui demii yum bna avah hun baival hyamdhan ugnuu. utas-99079848 3,600,000 oos yariad av.

    • Reply
      Author
      Mandakh.P

      Nikon d300s хуучины гайхалтай загвар гэхдээ full frame бол биш шүү. Нийлүүлээд 1000 долларыг л давах үнэтэй шүү ккк… 2 дахь гарын камер бас айхтар үнэ нь унахгүй амжилт 🙂

  • Reply
    Author
    sansar

    yur ni second hand camer zarie gevel yaaj zarah ve medehuu?

  • Reply
    Author
    On

    Nikon D3000 640.000 төгрөгөөр авлаа. Энэ хэр наймаа вэ? Бас тэгээд зурагнууд нь тийм ч гоё гарахгүй байх шиг? жаахан зөвөлгөө өгч болох уу?

    • Reply
      Author
      Mandakh.P

      Эхэндээ ямар ч камер муухай аваад байгаа юм шиг санагддаг юм аа… Гэрэлтэй газар жаахан туршаад бай.

    • Reply
      Author
      Төгсөө

      Сайн уу

      Би наад D3000-ийг чинь авах гэсэн чинь 1260000 гэж байна. Ямархуу камер вэ?. Хаанаас чи 640000 – р авав аа. Хариу өгөөч.

      • Reply
        Author
        Mandakh.P

        Amazon.com оос камер авдаг байсан. Одоо авбал nikon 5100 гэж аваарай

  • Reply
    Author
    inwi

    Canon kiss X6i ali eswel nikon D3200 2riin alin deer we. mon 18-55, 55-135, 2r duran awsan n deeruu eswel 18-135 duran awsan n deeruu zowlooch hu.

  • Reply
    Author
    jeerii

    zovolgoo ogsond bayrllaa. bi nikon d3100 camertei tegeed neg tatdag duran awah gesen haanaas yaj awah medehgvi bn l daa ene talaar zowolgoo ogooch gaigvi tatalt saitai duran awmaar bn tuvlaach

  • Reply
    Author
    tuul

    minii hayagruu yawuulj tuyslaach unuudur zaawal

  • Reply
    Author
    sara

    dunki. saihan zovlogoond tani. ih heregtei medeelel avlaa

  • Reply
    Author
    Тулга

    Сайн байна уу?
    Би 1000$ багтаагаад Digital SLR camera авах санаатай байгаа. Хөдөө гадаа болон аялалаар явахдаа гайгүй татчихдаг боломжийн камер хэрэгтэй байна. Зөвөлгөө өгч туслаач…….
    tulga_9t@yahoo.com

    • Reply
      Author
      Mandakh.P

      Canon 600D ч юм уу Никон d5100 дурангаа тамрон 17-50 2.8 гэсэн зүйл сонирхоод үз

  • Reply
    Author
    chinbaa

    Saihan zuvulguu bna bayrallaa ajild tani amjilt husie.
    Bi Nikon d7000 18-105mm avah geed sudlaj bgaa ym aa 1900.000 gej dunad bsan er ni ene bagtsaand avahad nadad arai deer songol bna uu helj tuslaach

  • Reply
    Author
    chiba

    bayrlalaa shan medee bna. bi 1 nikon d5100 ymu d7000 avah sanaatai bga ym. aimar unetei ym. zarna humuus hymdhan ogno gsn 800-1say ene d5100 l da. nogoo d7000 aimar unetei bnlee. 1say500-2say500 geed.

  • Reply
    Author
    Chimka

    hi sain uu zoblogoo ogooch fer buliin heregtseend nikon 3100 canon 1100 d 2n ali ni deer be

    • Reply
      Author
      П.Мандах

      Сайн уу хожуу бичиж байгаад хүсьчил өчье. Оройтойгүй бол энэ 2 адил төрлийн камер тул алийг нь ч авсан адилхан тусна өө… Ийм ангилалыг сонирхож байгаа бол никон 5100 сонирхоод үзээрэй 🙂

  • Reply
    Author
    Turuu

    Энгийн хэрэглээнд Sony CyberShot DSC-H200ь Olymcopus Stylus SP-820UZ iHS, NIKON Coolpix L820 энэ 3-н аль зүгээр вэ? Бас dSLR, compact digital camera 2-ийн ялгаа нь юу вэ?

  • Reply
    Author
    baba

    bi dunguj sayhan d5100 18-55 18-200mm lenstei ni awsiinmaa ene her camera we?

    • Reply
      Author
      П.Мандах

      сайхан сонголт хийж гэхдээ 18 – 200 авчихсан бол 18- 55 хэрэггүй баймаар яагаад ингээд авчихав?

  • Reply
    Author
    buka

    Land Sunday en ter deer zaraj baga canon 60D kameruud yg yuugaara yalgaatai we hulhi gj bhuu er n

    • Reply
      Author
      П.Мандах

      Хулхи гэж байдаггүй юм өө. Тэд яахав хаа нэг ганцыг тавчихаж байгаа байлгүй. Авбал мэдээж зориулалтын дэлгүүрээс авсан дээр гэж зөвлөе. Адаглаад юу зарж байгаа мэдэх улсууд 🙂

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.