• Share on Google+

Чөлөөт уран бүтээл ч гэсэн үг ба тухайн компани аж ахуйн нэгжид байх шаардлагагүй  мөртлөө хийх хэрэгтэй тур зуурын ажлыг гүйцэтгэдэг мөн  төрөөс хүлээн зөвшөөрөгдөн татвараа төлчихдөг албан ёсны сургууль төгссөн мэргэжилтэнг хэлнэ. Энэхүү ойлголт нь Англи улсаас гаралтай ба хамгийн эрэлттэй тооцогддог.Хэрэв та тухайн салбартаа чадвартай мэргэжилтэн бол гэртээ ч мөнгө олох боломжтой. Зиа товчхондоо нэг иймэрхүү.

Бичих болсон шалтгаан:

Оюутан байхдаа хааяа хажуугаар нь хүмүүсийн захиалгат ажлыг гүйцэтгэдэг байлаа тэрийг фрийлансер гэх нь ч хаашаа юм хэхэ. Гэвч Монгол улсад маань иймэрхүү ойлголтыг ойлгох нийгэм бүрдээгүй ч гэх юм уу. Халтуур нтр гээд л оюутанууд муу юм хийдэг гээд хэн хүнгүй л дурамжхан байдаг юм. Нэг компанинд ажил гүйцэтгэж өгөөд л ажлын хөлсөө авах үед заавал компаний нэр дээр тамга гээд л хувь хүнээр хийлгэсэн бол найдваргүй мэтээр ханддаг нь жаахан тоогүй. Иймэрхүү хувь хүн хийж байгаа зүйлийг компаниуд ч тэр жаахан зөвөөр ойлгож бас дэмжиж байвал яасан юм гэсэн үндсэн дээр бичиж сууна.

Freelancer –үүд юу хийдэг вэ?

Тэд ямар ч салбарынхан байж болно. Сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин, програмист, дизаанер, видёо бүтээгч, менежер, эдийн засагч, жолооч, эмч гэх мэт зөндөө бий. Хувь хүн, байгуулга,улс хот хоорондоос захиалгат төслүүдээ аван гэртээ юм уу тухайн ажилладаг газраа гүйцэтгэдэг. Мөн ямар ч албан тушаалд байх дургүй нөхдүүд байна аа хэхэ. Тэд бол жинхэнэ шилгүүд юм шиг… Нэг киноны төсөл авна тэрээр тухайн киноны хийх багт орчихсон тууж явна. Кино 2 жилийн хугацаатай байвал түүнийхээ хажуугаар дахин захилгатай төслүүд авчихна. Иймэрхүү маягаар дуртай зүйлээ хийгээд боломжийн сайхан амьдардаг мэргэжилтэнгүүд дэлхийгээр нэг тархан сууна.  Харилцаа холбоо хөгжсөн болохоор бүүр боломжтой болчихсон. Утас интернэт, захиа,илгээмж,зуучлал гээд л бүхий л төрлөөр ажлуудаа гүйцэтгэх боломжтой юм.

Freelancer –үүд ажлаа хэрхэн олдог вэ?

Зиа бас хэр баргийн хүн үүнийг хийгээд байж дөнгөхгүй л болов уу. Тухайн мэргэжилдээ сайн байхаас илүүтэйгээр хувь хүний өөрийгөө бусдад өөрийгөө таниулан сурталчилсан зүйлүүдээ маш сайн хүргэх хэрэгтэй. Олон жил ажилласан хашир туршлагатай нөхдүүд ч энэ замыг сонгодог. Тэд өмнөх ажлаасаа гарсан ч өөрийнхөө байр суурийг олчихсон түүнийхээ хүчээр ажилладаг. Мөн интернэтийн орчин одоо ажиллах тун сайхан боломж бүрдчихсэн. Ийм төрлийн ажил олгодог сайтууд ч хүртэл элбэг. Тухайн сайтаар өөрийгөө суртачилуулах болон өөрийн хувийн веб хуудсаар хүмүүст таниулах нь олонтаа.

Freelancer ба компани

Компани бол аж ахуйн нэгж багц зүйлийг багийн бүрэлдэхүүнтэй нүсэр байдлаар хийдэг. Тэр ч олон хүний хүч хөдөлмөр шингэсэн мундаг байх нь дамжгүй. Гэтэл ганц нэгэн хүнээр хийлгэчих энгийн юманд дээр компанинд хандах бас их  ашиггүй. Тэд ч мэдээж компаний нэрэн доор ажлын хөлс их байх нь дамжиггүй. Ийм үед фрийлансерууд таньд түр зуурын ажилтан болж өгдөг юм. Мөн тухайн компани  фрийлансер шиг мэргэжилтэнгүүдээр хийлгэх тодорхой учраас шүү дээ. Олон хүний хүч хөдөлмөр шаардсан ажил байсан ч фрийлансерүүд багаа бүрдүүлчихдэг.

Freelancer –ын ажлын хөлс.

Тэд ширхэг бүрээ маш боломжийн үнээр үнэлдэг. Компани бол 3 төрлийн хөлс л нэхдэг. Ажилтаны хөлс компанид үлдэх сан ба ашиг. Иймэрхүү зарчим гэтэл фрийлансерүүд бол зөвхөн өөрсдөдөө л зарцуулах хөлсийг л шаарддаг.  Ажлын хөлсний тал дээр мэдээж захиалга өгч байгаа та түүний хийсэн бүтээлүүдийг нь харж байж тохиролцно. Энгийн юман дээр бас мундаг фрийлансер байх шаардлаггүй юм.

Freelancer –ын гэрээтэй ажиллах.

Гадны орнуудад бол бүх зүйлд нь улсаас дэмжээд баталгаажуулсан тамга тэмдэг, бүртгэл гээд л хууль эрх зүйн үндсийг нь бүрдүүлчихдэг учраас ямар ч хүмүүс хүлээн зөвшөөрчихдөг юм. Тэд ч мөн улсдаа олсон орлогоосоо татвараа төлчихдөг. Манайд иймэрхүү нөхцөл ямар байдаг талаар мэдэхгүй ч нийт албан газар хувь хүмүүс төдийлөн бага ойлголтой санагддаг.

Эцэст нь: Энэ бүгдийг хууль ёсны дагуу орчин нийгэм нь ойлгоод дэмжих бол нэг ч гэсэн аавын хүү ээжийн охин гэрээсээ суугаад л орлогоо бүрдүүлчих боломж байгаа юм. Энэхүү нийтлэлийг бичиж буй би нээх их ажлыг туршлага гээд юм байхгүй ч ганц нэгэн хамтран ажилласан байгуулгуудаас ажиглан өөрийн үгээр сийрүүлэв.

Behance.net бол компьютер график дизаан сонирходог хэн бүхэнд нээлттэй сайт үүгээр та маш олон фрийлсансерүүдийг хөлсөхөөс гадна. Өөрөө эндээс захилга олох боломж юм. Үүнийн тулд хийсэн бүтээлээ тухайн сайтын гишүүдэд хүргэсээр таны таалагдсан бүтээлүүдийг худалдаж авах эсвэл шинэ захиалга өгдөг.

3 хэмжээст дизаан сонирходог хэн бүхэн үүнд хийсэн зүйлээ зарах боломжтойгоос гадна таньд хэрэгтэй зүйлүүдийг ч худалдаж авах болно.

Toxel.com Бүтээлч санаа шийдлүүдээ энэ сайтанд илгээж болно. Сайн бүтээлийг худалдаж авах санал ирдэг гэсэн 🙂

donanza.com зиа энд бол байхгүй юм гэж үгүй жинхэнэ фрийлансеруудын ажил энд 🙂

Манайхаас гэвэл Biznetwork.mn тун дажгүй ажиллаж байгаа шүү… Хэрэгтэй ажилын зараа эндээс харчихна. Бас өөрийн профайлаар зар тараах гээд маш олон давуу талуутай. Үүнд тайлбар тавихад илүүц биз 😛

  • Reply
    Author
    Olzii

    nice medeelel ben, odoo freelance hiiy geheer yaaj hunee oloh we gdg l bnda haltuur hiichih ajil oldkunmaa

    • Reply
      Author
      Mandakh.P

      Халтуур гэж ярих болио мангар дургүй 🙁

  • Reply
    Author
    Anonymous

    ih buteelch yuma da nadad dajgui sanagdaj bn shu tsaashdaa olon yum gargaarai dandaa zochilj baiy hamtrahiig husvel skype-mongol_1103 yahoo-pro.qwerty

  • Reply
    Author
    MONGOL

    ih buteelch yuma da nadad dajgui sanagdaj bn shu tsaashdaa olon yum gargaarai dandaa zochilj baiy hamtrahiig husvel skype-mongol_1103 yahoo-pro.qwerty

  • Reply
    Author
    ganaa

    Маш их таалагдлаа. Өөрөө Freelancer.com д ажиллаж үзсэн үү. энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулаач. Блогийн чинь үнэнч гишүүн байх болно.
    Блогоо илүү их мэдээлэлээр баяжуулаарай. Амжилт хүсье

    • Reply
      Author
      Mandakh.P

      Тиймэрхүү сайтууд дээр одоохондоо хүч үзэх арай л болоогүй байна кккк. Мундаг болчихвол ганц нэгэн юм хийчихээд зараад байвал гэж боддоын шүү 😛 Tnx for visit my blog 😉